8o
Улаанбаатар хот
mobile menu

Харзны усанд ороод буцаж явсан иргэдийн суудлын автомашин “Хараа” голын мөсөнд цөмөрч, суужээ

2026-01-19 10:40:05

Дархан-Уул аймгийн Хараа голын ойролцоо харзны усанд ороод буцаж явсан дөрвөн хүн суудлын автомашинтайгаа мөсөнд цөмөрч, суужээ. Энэ тухай дуудлагыг нэгдүгээр сарын 18-ны өдрийн 18:51 цагт холбогдох албаныхан хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн “Toyota Prius 30” загварын суудлын автомашин мөсөнд цөмөрч, суусан байсныг татан гаргажээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл