8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр дахин цахилгаан хязгаарлаж болзошгүй

2026-01-23 10:27:51

Дулааны цахилгаан станц-IV ТӨХК-д гэмтэл гарсны улмаас нийслэлчүүдийн цахилгааныг энэ сарын 20-ноос эхлэн хязгаарлаж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр ч мөн эрчим хүчний хязгаарлалт хийнэ гэдгийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас мэдээллээ. Дараах байршлуудад цахилгаан хязгаарлаж болзошгүй.

Иймд цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, эрчим хүчээ тохируулахыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриаллаа.

Эрчим хүчний системд аваарын горим үүсэхээс сэргийлэн нийслэлийн хэмжээнд тодорхой байршлуудад цахилгаан эрчим хүчний төлөвлөсөн хэрэглээг “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн шийдвэрээр хуваарийн дагуу 1-ээс 1 цаг 30 минутын хугацаатайгаар хязгаарлах арга хэмжээ авч байна. Гэхдээ нийслэлийн эрчим хүчний хэрэглээний ачааллын өсөлтөөс шалтгаалан зарласан зарим цагийн хуваарьт өөрчлөлт орж байгааг санууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл