8o
Улаанбаатар хот
mobile menu

Умайн хүзүүний хорт хавдрын эрт үеийн оношилгоонд хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт технологийг ашиглах нь хэлэлцүүлэг боллоо

2026-02-05 16:43:00

Умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх сарын хүрээнд "ЭЙ АЙ МЕДИ МОНГОЛИА" ХХК-иас Умайн хүзүүний хорт хавдрын эрт үеийн оношилгоонд хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт технологийг ашиглах нь хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл "Уур амьсгалын өөрчлөлт малчин эмэгтэйчүүд", "Хавдаргүй монгол эмэгтэй" нийгмийн зорилтот төсөл, "Дулаахан" , "Нандин" төслийн талаар илтгэл тавьлаа.

МЭХ-ноос санаачлан зохион байгуулсан “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ-МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮД” арга хэмжээнд хүрэлцэн ирсэн орон нутгийн төлөөлөгч 84 малчин эмэгтэйчүүдийг “ЭЙ АЙ МЕДИ МОНГОЛИА” ХХК-ийн “SM” төрөлжсөн мэс заслын эмнэлэгтэй хамтран 2025.11.11-14 өдрүүдэд умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг /CerviCare AI/ болон хөхний үзлэг, оношилгоонд хамруулж хамтарч ажилласан билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл