8o
Улаанбаатар хот
mobile menu

АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт ирэх сард болно

2016-04-23 15:20:00

Ази-Европын Парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг манай улс энэ сарын 21-22-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Ази-Европын Парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт нь ирэх 7 дугаар сарын 15-16-нд Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтын салхийг хагалж буй эхний арга хэмжээ юм. АСЕМ-ын хүрээнд зохион байгуулах дараагийн арга хэмжээ ирэх сарын 12-13-нд болох АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт юм. Үүний дараа 6 дугаар сарын 9-10-нд АСЕМ-ын Сангийн сайд нарын 12  дугаар уулзалт, 6 дугаар сарын 20-21-нд Ази-Европын хүнсний аюулгүй байдал, фермерийн сургалт, Ази, Европын Ард түмний 11 дүгээр чуулган 7 дугаар сарын 4-6-нд, 7 дугаар  сарын 6-7-нд АСЕМ-ын Залуучуудын чуулган, 7 дугаар сарын 9-10-нд Редакторуудын дугуй ширээний 8 дугаар уулзалт, 7 дугаар сарын 12-14-нд АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт, 7 дугаар сарын 13-14-нд Ази, Европын Бизнесийн 15 дугаар чуулга уулзалт тус тус зохиогдохоор хүлээгдэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл