8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатарт 9 хэм дулаан байна

2016-04-24 10:12:00

Улаанбаатарт өдөртөө 9, шөнөдөө -1 хэмийн дулаан байна. Үүлшинэ

Баруун аймгуудын нутгаар: 18-нд Алтай, Хангайн уулсаар бага зэргийн хур тунадас, 23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд ихэнх нутгаар хур тунадас нойтон цас орно. Салхи 23-24нд Алтайн уулсаар түр зуур 14-16м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Увс, Баянхонгорын хойд, Завханы хойд болон зүүн хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 6-11 градус  дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус өдөртөө 16-21 радус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан өдөртөө 11-16 градус дулаан байна. 23-24-нд нутгийн хойд хагаст бага зэрэг хүйтэрнэ.

Төвийн аймгуудын нутгаар: 18-нд Хангайн уулсаар бага зэргийн хур тунадас орно. 24-нд зарим газраар хур тунадас нойтон цас орж, шороон ба цасан шуурга шуурна. Салхи 20-21нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан өдөртөө 11-16 градус дулаан байна. 24-нд бага зэрэг хүйтэрнэ.

Зүүн аймгуудын нутгаар: 21-нд зарим газраар, 22-нд нутгийн зүүн хэсгээр, 24-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас нойтон цас орно, салхи түр зуур 16-18м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 21-22нд хүйтэрч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан өдөртөө 11-16 градус хүрч дулаарна.

Говийн аймгуудын нутгаар: Хур тунадас орохгүй. Салхи 20-21, 24-25нд зарим газраар үе үе 14-16м/с хүрч түр зуур шороогоор шуурна. 18-19, 21-22-нд шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан өдөртөө 13-18 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 1-6 градус өдөртөө 17-22 градус хүрч дулаарна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл