-7o
Улаанбаатар хот
mobile menu

Төсвийн ажилчдын цалинг хасна, харин ТУЗ-ийн гишүүний цалинд 100 мянган доллар

2015-10-12 14:08:00

МАН-ын хэвлэлийн хурал /ШУУД/

Posted by Монгол Ардын Нам on Wednesday, June 14, 2017

 


УИХ-ын чуулганаар ирэх оны төсөв хэлэлцэгдэж байгаа энэ үед хамгийн их эсэргүүцэлтэй тулгарч байгаа зүйл нь цалингийн таналт. Мэдээж монголын төр уул уурхайн супер циклийн үед асар их мөнгөтэй байсан. Тэр үедээ дэндүү цатгалан байж, мөнгийг баруун солгойгүй цацсаны гор өнөө гарч, жаахан хэдэг төгрөгөө урдаа барих уу, ардаа барихуу гэдэг болоод байгаа энэ үед хөндөж болохгүй нэг зүйл цалин, ажлын байр. Өнөөдөр Засгийн газар, парламент хөрсөн дээрээ буусан төсвийг хэлэлцэж байна. Хөрсөн дээрээ бууна гэдэг хатуу хэмнэлтийн горимд орох ёстой гэж байна. Тиймдээ дэндүү үрэлгэн байсан төр танах зүйлээ танаж, хасах нь зүйн хэрэг. 2016 оны наймдугаар сарын 1-нээс Засгийн газрыг есөн яамтай болгохоор ярьж байгаа. 17 яамтай байснаас есөн яамтай байх нь асар их мөнгө хэмнэнэ. Бас нэлээд олон агентлагуудын нэгтгэж, заримыг нь татан буулгахаар төлөвлөж байна.

 

Ажлын байрны давхардалт тоймгүй болсон энэ үед энэ бол зөв арга зам. Түүнчлэн эдийн засаг хүндрэлтэй байгаа үед монголын төр өөрөө үлгэр дуурайлал үзүүлж хэмнэлтээ өөрөөсөө эхлэх ёстой. Төрийн өндөр дээд албан тушаалтнууд цалингаа гурван сар 30 хувь бууруулах нь зөв. Бусад улс оронд ч эдийн засгийн хүнд үед төрийн өндөр албан тушаалтнууд нь өөрсдийнхөө хүсэлтээр цалингаасаа татгалзаж байсан тохиолдол бий. Гэвч төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар бууруулахаар ярилцаж байна. Зарим орон тоон дээр байгаа хүмүүсийг шууд халахаар сэм хуйвалдаж байна. Дэлхийн улс орнууд эдийн засгийн хямралаа аль болох иргэдэдээ хохиролгүйгээр даван туулж ирсэн. Тиймдээ ч эдийн засагчид хямралыг давах гол түлхүүрүүдийн нэг нь тогтвортой ажлын байр, цалин гэдгийг дуу нэгтэйгээр хэлж буй. Гэтэл манай улс 180 мянган гаруй төрийн албан хаагчтай. Энэ тоо хэдийгээр төрд асар их хүнд ачаа болж байна хэдий ч бараг ихэнх нь зээлтэй. Түүний ард бүхэл бүтэн гэр бүл бий. Хэмнэлт хийж байгаа нэрээр төрийн үйлчилгээний албан тушаалтан багш, эмч, цагдаа нарын цалинг танаж болохгүй л баймаар.


Үнэхээр танах шаардлагатай бол монгол улсынхаа төлөө юм хийсэн ч юм шиг, үгүй ч юм шиг царайлаад байгаа гурван хүн бий. Тэр нь Оюутолгойн ТУЗ-ийн гишүүд болох Да.Ганболд, Ч.Отгочулуу, Б.Бямбасайхан нар. Саяханы чуулган дээр Г.Уянга Оюутолгой компани руу 11 тэрбум төгрөгийг танай компанид шилжүүлэхээр тусгасаныг дуулгасан. Гэтэл тэд ингэж ажилласаныхаа төлөө, Эрдэнэс Оюутолгойг төлөөлөөд монголын талын 34 хувийг төлөөлж Оюутолгойн Төлөөлөн удирдах зөвлөлд ажилладагынхаа төлөө 100 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний цалин авдаг аж.

 

Дээр дурдсан эдийн засгийн хүнд үед төрийн өндөр албан тушаалтнууд нь өөрсдийнхөө хүсэлтээр цалингаасаа татгалздаг гэж. Хэрвээ төсөв тасарч, үнэхээр төрийн албан хаагчдынхаа цалин руу гар дүрэхэд хүртэл эдгээр эрхэмүүдээс эхэлбэл яасын. Эдгээр эрхэмүүд нэгдүгээрт Оюутолгойн гэрээг ард иргэдэдээ ашигтайгаар шийдвэрлэж чадахгүй байгаа талаар байнга шүүмжлүүлдэг. Хоёрдугаарт тэд 100 мянган ам.долларын цалингаа монголын төсвөөс бус “Рио Тинто”-гоос авдаг. Өрсөлдөгч байгууллагаасаа цалинждаг тэд өөрт ашигтайгаар шийдвэр гаргуулж чадах эсэх нь энэ мэтээс эхлээд эргэлзээ төрүүлдэг тул тэднийг цалингаасаа татгалзаж,ард түмэндээ хандивлавал сүүлд нэрэнд нь тустай баймаар. Жирийн нэгэн төрийн албан хаагч улс орныхоо төлөө цалингаа хасуулж байгаа бол жинхэнэ төрийн албан хаагчид ийм хэмжээний “хоншоор” байх нь зүй ёсных асуудал байлгүй...

 

Манай сайт танд

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 138