Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн сард жиргээчидтэй уулзах үеэрээ “Монголын улс төрд хоёрхон даварсан этгээд байгаа”-г зарласан. Тэрхүү даварсан этгээдүүд бол Н.Энхбаяр, Х.Баттулга гэдгийг жиргээчид төвөггүйхэн гадарласан байх. Үнэндээ ч өнгөрсөн болоод өнөөдрийн үйл явдлын өрнөлөөс харахад Монгол Улс төр, засагтайгаа Н.Энхбаяр, Х.Баттулгын “барьцаанд” оржээ гэмээр. Н.Энхбаярыг Шадар сайд болох шуналаас болж өнөөдрийг хүртэл Эрүүл мэнд, спортын сайдаа Ч.Сайханбилэг томилж чадахгүй дуншиж явна. Тэгвэл Х.Баттулгаас болоод эдийн засагт чухал мега төслүүд гацаж, экспортын төмөр замтай болох нь бүү хэл өнөөх харамлаад байсан нүүрс нь өнөөдөр үнс болчихлоо. Бүхэл бүтэн тусгаар тогтносон, парламентын төртэй улс байж хоёр “хулгайч”-аар эдийн засаг, эрүүл мэндийн салбараа төдийгүй улс орны хөгжлөөрөө тоглуулсаар байх уу бид? Н.Энхбаяр, Х.Баттулга хоёроор энэ улсыг хэдий болтол самруулах вэ? Эрх баригчид аа.
Б.ШАРХҮҮ