Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдааг буудаж хөнөөсөн онц ноцтой хэрэг гарчээ. Энэ сарын 22-23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын цагдаагийн хэлтэст "Нөхөр нь архидан согтуурч, агсам тавиад эхнэр хүүхдээ зодоод байна" гэх дуудлага малчны хотноос иржээ. Есөнзүйл сумын цагдаагийн албан хаагч очиж, согтуу эрийг тайвшруулж, эхнэр хүүхдийг нь болзошгүй аюулаас хамгаалсан байна. 23 настай цагдаагийн албан хаагч согтуу эрийг тайвшируулсаны дараагаар сумын төв рүүгээ буцах гэж байтал, агсам тавьсан эр гэнэт калибир маркийн бууг гаргаж ирж, цагдаа руу буудаж, амийг нь хөнөөсөн харамсадтай хэрэг гарчээ. Үүнийхээ дараа гэмт этгээд өөрийгөө боомилж, амиа егүүтгэсэн гэх мэдээлэл байна.
Албан ажлаа гүйцэтгэж явсан цагдааг буудаж хөнөөсөн ноцтой хэрэг гарлаа
2016-04-25 07:52:00