8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-04-25 08:48:00

8.00 цагт: Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг санаачилсан, боловсруулсан, батлуулсан ажлын хэсгийн гишүүдэд хүндэтгэл үзүүлэх өглөөний ажил хэрэгч уулзалт "Туушин" зочид буудал "Сүлд" танхимд зохион байгуулагадана. Утас: 97077010, 96630349

10.00 цагт: “Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг хэрэгжүүлэх арга зам” хэлэлцүүлэг "Чингис" зочид буудлын хурлын танхимд эхэлнэ. Хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар анх удаа нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй болж буй энэ арга хэмжээнд аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий 300 гаруй хүн, хөдөлмөрийн зах зээл судлаач эрдэмтэн мэргэд оролцоно Утас: 919153640, 96006901.11.00 цагт: Улсын Драмын Эрдмийн Театрт "Элэг нэгт Монголчууд" сан, ХСҮТ, Мэргэжлийн урлагийн байгууллагууд хамтран хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Хавдартай иргэддээ элэг шилжүүлэн суулгах хагалгааг Монголдоо Монгол эмч нар ХСҮТ-д хийж нутагшуулах мега төсөл хэрэгжиж уг төслийг дэмжих зорилгоор байгуулагдсан сангийн үйл ажиллагааг олон байгууллага, хувь хүмүүс, УБ хот дахь мэргэжлийн урлагийн байгууллагууд дэмжин хамтран ажиллаж, элэг шилжүүлэн суулгах хагалгаанд байнга хэрэглэгдэх мэс заслын нарийн мэргэжлийн аппарат техник, тоног төхөөрөмж авахад зарцуулагдах нэн шаардлагатай тэрбум төгрөгийн аянд нэгдэх өдрийг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

11.20 цагт: Зэвсэгт хүчний 013 дугаар ангид хошууч генерал Р.Гаваа агсны гэрэлт хөшөөг босгох ёслолын ажиллагаа болно. Ёслолын ажиллагаанд БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд болон 013 дугаар ангийн хамт олон оролцоно.

11.30 цагт: Дархан уул аймаг дахь Ургамал газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнгээс даргыг нь хууль бусаар халж ажлыг нь улстөржүүлж байгаа асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12.00 цагт: “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлээс цаг үеийн асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12.30 цат: ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Эдийн засгийн сургууль /Судалгаа шинжилгээний хүрээлэн/-д ирэх хичээлийн жилд оюутан залуусыг тэтгэлэгтэй суралцуулах талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

13.00 цагт: Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг арилгах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Монгол-Оросын хамтарсан комиссын XV хуралдааны протколд хоёр тал гарын үсэг зурах арга хэмжээ Онцгой байдлын ерөнхий газарт болно. Утас: 99007969, 99249813, 262073

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment