Ноолууурын үнэ өнгөрсөн жилийг бодоход өссөн байна. Тодруулбал, өнөөдрийн байдлаар нэг кг ноолуур 68 мянган төгрөгт хүрчээ. Харин өнгөрсөн жилийн хувьд нэг кг ноолуур 55 мянган төгрөг хүрч байсан байна. Сүүлийн гурван жил дараалан ноолуурын үнэ ханш, мөн малын гаралтай түүхий эдийн үнэ унаснаас малчид бэлэн мөнгөгүй болж, оюутныхаа сургалтын төлбөрийг төлөх, малчны зээлээ төлөхөд хүндрэлтэй болоод байсан юм. Харин энэ хавраас ноолуурын үнэ сэргэсэн нь малчдын орлогод эерэгээр нөлөөлж эхэлсэн байна
Нэг кг ноолуур 68 мянган төгрөгт хүрчээ
2016-04-25 09:11:00