8o
Улаанбаатар хот
mobile menu

"Салхин цэцэгтсэн" АН

2016-04-25 09:25:00

Урин дулаан улирал ирж буй энэ үед элдэв халдварт өвчний дэгдэлт нэмэгдэж, эмнэлгүүдийн ачаалал дээд цэгтээ хүрдэг. Тэгвэл ханиад, томуутай зэрэгцэн улаанбурхан, салхин цэцэг өвчний тархалт ч ихэсч дээд цэгтээ хүрч байна. Салхин цэцэг халдварт өвчин нь клиникийн хоёр янзын хэлбэртэй. Нэг нь бага насны хүүхэд өвчилдөг салхин цэцэг, нөгөө нь насанд хүрэгчдэд тохиолддог zona хэлбэр юм. Салхин цэцэг нь халдварт өвчин бөгөөд хүнээс хүнд хоёр замаар дамждаг. Ханиах найтайх зэрэг амьсгалын замаар халдварлахаас гадна шингэнээр дамжина. Өвчлөх хэлбэр нь нас ахих тусам ялангуяа 50 наснаас хойш хүндэрдэг гэнэ.

Яг л энэ салхин цэцэг өвчний үйл явц эрх баригч хүчин АН-д тохиолджээ. АН дахь хагарал бутарлыг харвал  50 наснаас дээш насанд тохиолддог zona хэлбэрийн салхин цэцэг өвчин туссан гэлтэй. Сонгууль дөхөх тусам лидерүүдээсээ салцгаая гэх уриалгатай мессежийг АН-ын жирийн гишүүд гаргаж байгаа бололтой. Намын лидерүүд нь ашиг хонжоо, хувийн амбийцаа тогтоон дийлэхээ больж байгаагаа ч анзаарах сөхөөгүй өсөрхөн тэмцэлдэж, үүний уршгаар АН-ыг хэдэн хэсэг таллан хуваагдахад хүрлээ. Эрх мэдэл албан тушаалын төлөө юугаа ч зориулахад бэлэн болсон нөхдийн хөлд нам нь үрэгдэж байгааг ч үл анзаарагчдыг арчиж хаяхад бүх хүчээ дайчилж байна. Ямар ч байсан жирийн гишүүд нь дарга нар, лидерүүдийнхээ тэмцлээс залхаж, тэвчээр нь алдарчээ. АН дотор их тэмцэл АН-ыг хагарал их цэвэрлэгээ хийхэд хүргэх үү. Аль эсвэл өөрсдийгөө улс төрөөс бүр мөсөн  арчигдахад хүргэх үү гэдэг нь тун сонирхолтой. АН дотроо нэг нэгнээ шалгадаг, эсрэг мэдэгдэл хийдэг явдал хэрээс хэтэрсэн. Энэ үйл явдалд Ерөнхийлөгч хүртэл оролцож байх жишээтэй. Тэд нэгнийхээ бөгсийг ухаж, ард хударгаар нь доромжилж доош нь хийж л байвал санаа нь амардаг болж.

АН дотор энэ хагарал бутрал тэднийг улам л нэр хүндгүй болгож, цаашлаад АН рейтинг улам доошоо унах магадлалтай байна. Олон нийтийн хамгийн нэр хүндгүй улс төрчөөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тасархай тэргүүлж байсан. Олон нийтэд үйл ажиллагаа нь огт таалагддаггүй улс төрчдөөр Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж, С.Баярцогт, Э.Бат-Үүл гэсэн хүмүүсийг нэрлэж байв. Тэдний энэ хагарал бутрал олон нийтэд үйл ажиллагаа нь огтхон ч таалагдахгүй байгаа бөгөөд нэр хүнд муутай айргын 5 улс төрчийг АН-ынхан судалгаагаар тэргүүлж байна.

 Энэ болж байгаа үйл явдлаас дүгнээд  үзэхэд Ардчилсан нам хэдийгээр асуудлаа дотроо шийддэг гэдэг боловч ямарч дотоод эв нэгдэлгүй цаг минут дутам урваж шарваж чаддаг болохоо бидэнд тодхон харууллаа.

Хэдхэн бүлэг фракциудаас болж улс орны хувь заяа алга  урвуулахаас ч хурдан яаж л бол яаж эргэж болохыг ард түмэн дүгнэж, ирэх сонгуулиар сонгох мэргэн сонголтоо харж сууна.  Тэд ханилж явсан нэгнийхээ ар нуруу руу Түгжил шиг “хутга зоож” мэдэх улс байна. Өнөөдөр тэд ханилж яваа нөхрөө, маргааш эх орон руугаа “хутга зоож” мэднэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Irgen AN
Eh ornoo suiruulchihsen sh tee , muu novshnuud..odoo idsen uusan deeree l alaltsaj b na..
2016/04/26 103.17.108.42
Irgen AN
Eh ornoo suiruulchihsen sh tee , muu novshnuud..odoo idsen uusan deeree l alaltsaj b na..
2016/04/26 103.17.108.42
ЗӨВ ШҮҮ
2016/04/25 103.17.108.42
kkk
eh orondoo ch hutgaa zoodgoo zooson
2016/04/25 103.17.108.42