8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ долоо хоногийн өрнийн зурхай

2016-04-25 09:17:00

Хонь:  Даваа гаригийг сэтгэл өөдрөг, эрч хүчтэй эхлүүлээрэй. Эрч хүчээ долоо хоногийн эцэс хүртэл хадгалахыг хичээгээрэй. Ойр дотны хүмүүстэй түнжин хагарахад хүрч болзошгүй. Хайр дурлалын харилцаанд зөрчил үүсч, сэтгэл хямарна. Ажил хэрэг хэвийн үргэлжлэх боловч санхүүжилт саатах магадлалтай. Гэнэтийн зардал гарах магадлалтай.

Үхэр: Хамт олонтойгоо хамтарч ажиллахад таны сэтгэл санааны тогтворгүй байдал саад учруулж байна. Иймээс аль болох бие даан ажилла. Зарим асуудлыг толгой мэдэн шийдэх нь хурдан бөгөөд үр дүнтэй байна. Эргэн тойронд байгаа хүмүүстээ анхаарал тавиарай. Спортоор хичээллэж, зөв хооллох дэглэм баримтлах хэрэгтэй.

Хамтатгах: Сэтгэл санаагаар хямарч, ажлын эрч хүч буурна. Эргэлзээ, хардлага төрүүлсэн аливаа зүйлээс татгалзах хэрэгтэй. Хэт мөрөөдсөнөөс бодит байдалд шударга үнэн дүгнэлт хийхэд саад учирна. Эхэлсэн ажлынхаа эцсийг хүртэл зүтгэх хэрэгтэй. Эрүүл мэндэд бага зэргийн асуудал үүснэ. Гэвч хайхрахгүй өнгөрч болохгүй.

Мэлхий: Энэ долоо хоногийн турш өөртөө анхаарал тавь. Хэцүү ажлыг гүйцэтгэхээр улайран зүтгэх хэрэггүй. Бусдын тусламжийг авч, аажуу тайван ажилла. Ажлын хэт их стресс гэр орны үйл явдлаас болоод уур бухимдал нэмэгдэнэ. Долоо хоногийн сүүлээр  үг хэлээ болгоомжилж, байж биеэ барихыг хичээгээрэй. Орлогоо нэмэгдүүлэх хэд хэдэн боломж гарч ирнэ.

Арслан: Хамтрагч юм уу гэр бүлийн гишүүний зүгээс эсэргүүцэлтэй тулгарна. Энэ таны хийхээр төлөвлөсөн ажил эсвэл гэр бүлийн амьдралтай холбоотой. Эрч хүчээ ажилдаа үр бүтээмжтэйгээр ашиглах хэрэгтэй. Өөрийгөө болон авъяасаа чадах чинээгээрээ хөгжүүлээрэй. Хамт олныг хамарсан үйл хэрэгт та манлайлагч байж чадна. Нойргүйдэл, хоолны дуршил муудах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй. Энэ нь ажлын ачаалал, стресс бухимдлаас үүдэлтэй юм.

Охин: Ажлын сайхан санаанууд төрж, чухал зорилтууд амжилттай хэрэгжинэ. Хамт олныг хамарсан баярт үйл явдал тохионо. Ажилдаа өөрийгөө бүрэн дайчилж, бүх нөөц боломжоо ашиглаарай Иогийн хичээлд суух болон биеийн дасгал хийх нь стрессд орсон хүмүүст сэтгэл санааны тайтгарал авчирч,  эрч хүчийг сэргээнэ. Мөнгө зээлэх, зээлдүүлэх хэрэггүй.

Жинлүүр: Өөрийн санаснаараа ажлаа амжуулах боломж бүрэн байна. Өөртөө итгэлтэйгээр ажилдаа шамдан ороорой. Найз нөхдөө болон гэр бүлдээ анхаарал тавих хэрэгтэй. Таны уйгагүй зүтгэсний үр дүнд гэр бүлийн харилцан ойлголцол батжина. Санхүүгийн байдал сайнгүй байх боловч гэнэт их орлого орж ирнэ. Эрүүл мэндийн байдалдаа санаа тавьж, нарийн шинжилгээ өгөхөд буруудахгүй.

Хилэнцэт: Шинэ ажлын долоо хоног эхэлж байвч танд ядарсан ажиллах сонирхолгүй мэрдэмж төрж болох юм. Хэрэв та жижиг сажиг зүйлүүдийг мартаад байвал бичиж тэмдэглэж авах хэрэгтэй. Ажилдаа тэвчээртэй, санаачлагатай байхыг хичээгээрэй. Танд итгэдэг хүмүүсийг хуурах гэсний хэрэггүй. Худалдан авалт хийхдээ хэтрүүлэх магадлалтай. Зарлагадаа хяналт тавих нь ухаалаг хэрэг болно.

Нум:  Таны хүсэл биелнэ. Гэр бүлийн уур амьсгал тайван бөгөөд тааламжтай байдлыг танд мэдрүүлнэ. Ажлын ачаалал харьцангуй бага байх боловч зарим өдрүүдэд бичиг цаасны ажилд дарагдана.  Хайр дурлалын харилцаанд танд эвгүй байсан ч өөрийнхөөрөө бай. Аялалд явах, замд гарахдаа сайтар төлөвлөж, бэлтгэлээ сайн базаагаарай. Олон эх үүсвэрээс мөнгө орж ирэх бөгөөд танд хүссэн зйүлээ авах боломж бүрдэнэ.

Матар: Capны нөлөөллөөр таны холбоо харилцаа эрчимжих болно. Мэдлэгээ дээшлүүлж суралцахад тохиромжтой. Таны хувийн болон ажлын харилцаанд зөрчил үүсч магадгүй. Аливаад дүгнэлт гаргахын өмнө нөхцөл байдлыг бодитоор үнэлж сурах хэрэгтэй. Та эрүүл мэнд болон сэтгэл санааны асуудлаа шийдвэрлэхийн тулд сэтгэлзүйчээс тусламж авч болох юм.

Хумх: Энэ долоо хоног хумхынханд таатай байна. Хайр сэтгэлээ илэрхийлж, мэдрэмжээ битгий хорь. Хайртай болон ойр дотны хүмүүстээ хэр их хайртайгаа хэлж, үйлдлээрээ нотлон харуулаарай. Хөгжилтэй байж өөрийн зоргоор сонирхолтой зүйлсээ хийж болно. Ажил ихтэй байсан ч зугаацах цаг завыг гаргаарай. Оройн цагаар онцгой нэгэнтэй кофе уу, эсвэл гадуур зугаалж болох юм.

Загас: Санхүүгийн асуудалд анхаарлаа хандуулахыг шаардана. Магадгүй хэт их зарлага таныг өрөнд унагаж мэднэ. Мөнгөтэй холбоотой асуудалд тайван, тооцоотой хандах хэрэгтэй. Хувийн амьдралаа сэтгэл гонсойх, эргэлзэх мэдрэмж төрж болох юм.  Найз нөхөд, хайрттайгаа  илүү их цагийг өнгөрөөж, сэтгэлээ сэргээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл