8o
Улаанбаатар хот
mobile menu

Өөрийн бүртгэл мэдээллээ шалгаарай

2016-04-25 09:29:00

УИХ-ын ээлжит сонгууль ирэх зургадугаар сарын 29-нд болно. Сонгууль болохтой холбоотойгоор энэ сарын 30-наар иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоохоор хуульчилжээ. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн хуульд зааснаар шилжилт хөдөлгөөнийг санал авахаас 60 хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 30-наас зогсоохоор хуульчилсан байдаг байна.

 Иргэд өөр аймаг сум, засаг захиргааны нэгж рүү шилжсэн бол бүртгэлээ дөрөвдүгээр сарын 30-наас өмнө хийлгэх шаардлагатай юм. Одоогоор шилжилт хөдөлгөөн хийсэн ч тухайн газартаа бүртгэлээ хийлгээгүй 11 мянган иргэн байгааг албаны хүмүүс мэдээлж байгаа юм.

Монгол Улсын сонгогчдын нэрийн жагсаалтыг www.burtgel.gov.mn цахим хуудаст байршуулсан бөгөөд урьдчилсан байдлаар санал өгөх насны хоёр сая дөрвөн мянга 48 иргэний мэдээллийг байрлуулжээ. Иргэдийн хувьд зургадугаар сарын 29-нийг хүртэл Бүртгэл статистикийн ерөнхий газрын www.burtgel.gov.mn сайтад орж өөрийн бүртгэлийн мэдээллээ баталгаажуулна. Хэрэв зөрүүтэй мэдээлэл байвал оршин суугаа газрынхаа харьяа бүртгэл статистикийн хэлтэст хандаж зөрчлөө арилгуулна. Мөн Бүртгэл статистикийн ерөнхий газрын лавлах утас 1800 1890 дугаарт хандаж болох ажээ.

 Түүнчлэн  Сонгуулийн хуульд зааснаар ирэх тавдугаар сард  нам эвслээс УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэх ажлыг тавдугаар сарын 5-9 хооронд зохион байгуулах аж.  Бие дааж нэр дэвших ажил тавдугаар сарын 5-11 хооронд явагдана. Энэ үеэр аймаг нийслэлийн ИТХ-д нэр дэвших ажил давхар явагдахаар хуульчилсан.   Үүний дараа буюу тавдугаар сарын 20-ноос бие даан нэр дэвшигчид болон нам эвслээс нэр дэвшигчдийг бүртгэх ажиллагаа явагдана. Бүртгэх эсэх шийдвэрийг СЕХ гаргана. Аймаг нийслэлийн ИТХ-д нэр дэвших эсэхийг тухайн аймаг дүүргийн Сонгуулийн хороо гаргах аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл