8o
Улаанбаатар хот
mobile menu

Тохирлоор 8,551 азтан тодорчээ

2016-04-25 09:38:00

НӨАТ-н сугалааны ес дэх тохирол өчигдөр болж 8,551 азтан тодорчээ.  Үүнд 20 сая төгрөгийн нэг азтан, дөрвөн сая төгрөгийн 10 азтан, 500,000 төгрөгийн 80 азтан тус тус байсан юм.  Мөн 7,695 хүн 20 мянган төгрөг, 765 хүн 100 мянган төгрөг хожсон юм. Гэхдээ супер шагнал болох 100 сая төгрөгийн эзэн энэ удаад тодорсонгүй аж. Энэ удаагийн сугалаанд дөрөвдүгээр сарын 1-нээс 15-ны хооронд хэвлэгдсэн баримтуудыг оролцсон байна.  20,000 болон 100,000 төгрөгийн хонжворыг иргэдийн бүртгэгдсэн данс руу шилжүүлэх бөгөөд 500,000-аас дээш төгрөгийн хонжворыг иргэд өөрт хамгийн ойр байгаа татварын хэлтэс дээр бичиг баримттайгаа очоод, маягт бөглөвөл тухайн хүний данс руу шилжүүлж байгаа аж.  Журмын дагуу хонжворыг 20 хоногт багтаан олгох юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл