Зайсанд байрлах 115 дугаар сургуулийн баруун талын зам гарч явсан есөн настай хүүг дайрсан хэрэг гарчээ. Тодруулбал, есөн настай хүүг “Приус” маркийн автомашины жолооч дайрч, хөлийг нь хугалсан байна. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийг хөдөлгөөнд оролцсон хэлбэрээр нь авч үзвэл 74.2 хувь нь явганаар, 24.4 хувь нь тээврийн хэрэгслээр зорчигч, 1.4 хувь нь дугуйгаар хөдөлгөөнд оролцож байсан байна. 2015 оны эхний 3 сарын байдлаар улсын хэмжээнд 11 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж, 44 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн байна. Үүнээс нийслэлд 3 хүүхэд нас барж, 200 хүүхэд гэмтсэний, 25 нь хүнд, хүндэвтэр гэмтэл авсан байна. Ийм учраас жолооч нар дүрмээ баримталж, замын хөдөлгөөнд соёлтой оролцоорой.
115 дугаар сургуулийн есөн настай хүүг дайрчээ
2016-04-25 09:55:00