8o
Улаанбаатар хот
mobile menu

Төвийг сахихад тээглэх асуудал

2015-11-26 09:56:00

Манай улс гадаад бодлогодоо “Байнга төвийг сахих” бодлого баримтлахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан энэ бодлого маань цаашид сайн, муу ямар үр дагавар бий болгох, ирээдүйд учирч болох бэрхшээлийг олж харах  талаар дэлхий, бүс нутаг, хөрш орнууд болон өөрийн орны одоогийн гадаад, дотоод нөхцөл байдал  дээр суурилсан судалгаа, дүгнэлтийг олон эрдэмтэн, судлаачид хийж, идэвхитэй оролцож байгаагийн үр дүнд ард түмэн  энэ талаар нилээд эерэг ойлголт авч байх шиг байна.

Бидний гадаад бодлогодоо сонгосон энэ зам маань дунд болон урт хугацаандаа ямар саад бэрхшээлтэй тулгарах вэ? тэр тусмаа Бээжин, Москва хоёроос хамаарсан  ямар саад үүсч болох вэ гэдгийг өнгөцхөн  судлахад илүүдэх юмгүй.

Яагаад гэвэл бүх цаг үеийн турш манай гадагш чиглэсэн  гарц маань энэ хоёр том хөршөөрөө заавал дамждаг нь байгаль эхээс бий болгосон бидний төрмөл хувь заяа нөгөөтэйгүүр хоёр хөрш орон маань хоёулаа цэнхэр гаригийн улс, үндэстнүүд хамтарч байж гаргадаг глобал бодлогуудыг тодорхойлоход голлох байр суурьтай оролцож, цэрэг-улс төрийн болоод даяаршсан эрсдэл, аюулын ачааг үүрч явдаг жамтай улсууд.

Сүүлийн үед дэлхий нийтэд шүдний өвчин болоод байгаа терроризмын аюул, эдийн засгийн хямрал, шашин хоорондын мөнхийн мөргөлдөөн, газар нутгийн маргаан, өндөр хөгжилтэй орнуудын хүн амын насжилт  ба бууралт,  нефтийн бүтээгдэхүүний үнийн уналт гээд шийдэл гарц хүлээгдсэн түм буман хурц асуудлыг энэ манай асуудал биш гэж хэлэх эрх хэнд ч байхгүй,  эдгээрт ямар нэг байдлаар татагдан орохгүй гэх баталгааг ямар ч орон,  хэн гэдэг лидер ч өгч чадахгүй байдал ажиглагдах боллоо.

Манай хойд хөрш стратегийн шинж чанараараа бол их том  өргөн боломж, бааз суурьтай хүчирхэг гүрэн хэдий ч дэлхийн хэмжээнд шийдлээ хүлээн буцалж буй олон проблемуудтай  нүүр тулаад ирэхээрээ за бүгдээрээ хамтрахгүй бол болохгүй юм байна гэдгийг ил тод  НҮБ-ын индэр дээрээс “Вы хоть понимаете теперь, чего вы натворили?”...гэж эхлээд нилээд эмоцтой мэдэгдснийг нэрд гарсан Telegraph, Spiegel, New York Times, Aftonbladet/ Швед/ зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэг хэсэг л шуугисан зарим нь Москвагийн шөнийн мэдэгдэл гэж байгаад л бичсэн санагдаж байна.

Гэтэл 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн энэ мэдэгдлээс хойш хичнээн ч юм болоод өнгөрөв, Ойрхи дорнодод байдал ямар байна гээд харахаар “Оч бүү үсэрчихээсэй” л гэмээр байна.

Их гүрний  хамаарах проблем олон, асуудлын цар хүрээ өргөн, харах өнцөг өөр учир бусдын өмнөөс ачаа үүрэх нь мэдээж боловч хамтын хүчээр шийдэхгүй бол үнэхээр хүнд зовлонтой асуудлууд шил шилээ даран гарч, олон оронд амар тайван амьдрах бололцоо өгөхгүй байна.

Манай улс түүхэн цаг үеүдэд  хойд хөршөө налж гол гол асуудлаа шийдэж явсан он жилүүд түүх болон алслагдаж байгаа ч иж бүрэн стратегийн  түншлэлийн хэмжээнд бүхий л талын хамтын ажиллагаатай, амьд холбоотой явна цаашид өнө мөнхөд ийм явах байх.

Тэгэхлээр дэлхий нийтэд болон Орос оронд үүсээд байгаа цаашид гарах магадлалтай олон хүндрэл бэрхшээлийн аль нэгийг шийдэхээр тэр тусмаа манай улсын эрх ашигт хамаарах асуудлаар хэзээ нэгэн цагт цэрэг-улс төрийн хүрээнд холбоотон болоод хамтдаа зүтгэх  магадлалыг  ор тас үгүйсгэж болохгүй .  “Вы понимаете, мне кажеться” гэсээр орос нөхөр минь өмнөөс харвал “та түүгээрээ шийдчих би зодооныг холоос харна” гэх нүүр халуун, зовох цагт  нөхрийн ... гээд бас нэг юм бий. Нэг тиймэрхүү  проблемтой хэзээ нэг цагт учирч тэр нь хоолойд тээглэсэн асуудал болж мэдэх юм.

Бидний  урд хөршийн дэлхийд эзлэх байр суурь  улам хүчирхэгжиж, өөрийн тогтлоомын дүрэм гэж хэлж болох “Хятад мөрөөдөл” хэмээх холын энхтайванч бодлого тээсэн галт тэрэг аажуухан зогсолтгүй явсаар л байна. Олон жил хэлбэрэлтгүй сахин хэрэгжүүлсэн хол ч бодлогын үр дүн, шинжлэх ухаан технологийн үсрэнгүй хөгжил, эдийн засгийн гүйвашгүй чадавхи гээд олон үзүүлэлтээр тэргүүлэн байгаа хөрштэйгөө сайнаар айлсахын тулд бидэнд бодох юм их бий л дээ.

“Хятадын онцлогтой социализмын чиг баримжааг  хэн ч айлгаж өөрчлөхгүй, дэлхийн улс орны хөгжилд үйлчлэхийн тулд ухаан бодлоо нэгтгэе, зорилгоо ямагт тод болгож, тогтвортой байдлыг дээд зэргээр чухалчилна, тогтвортой хөгжилгүйгээр юунд ч хүрч чадахгүй тэр байтугай олсон үр дүнгээ алдахад хүрнэ. Ёс төдий ардчилал хөөвөл жинхэнэ ардчилал, эдийн засгийн хөгжилд хүрч чадахгүй, өрнөдийн практикийг хэрэглэхгүй,өөрийнхөө жанжин шугамаас гажихгүй” шүү сайн найзаа.

Ариун засаг байх нь төрийн ажилтны чухал зорилт тул аливаад буурьтай байж, аягүй хүчин зүйл, түвэгтэй асуудлууд, сорилтыг алдахгүй харж байх, бололцоо бүхнийг ашиглан өөрийгөө боловсруулах хэрэгтэй шүү.. “Нихао, вэо гун тун ден” гэвэл за ч гэх хаашаа, үгүй гэж мэдээж болохгүй. Нэг ийм  хоолойд тээглэсэнбас нэг  асуудал бий болж мэдэх юм.

Орчин үед том гүрнүүдийн  хүчний харьцааны аажим өөрчлөлт, эдийн засгийн ноёлсон өсөлт, геополитик дагасан  холын сонирхол, техник технологийн үсрэнгүй  хөгжлийн өрсөлдөөн, байгалын баялаг, түүхий эдийн төлөөх тэмцэл  гээд даяаршил дагасан хүчин зүйлийн  хар сүүдэр сүүмэлзэх эрсдлээс шалтгаалж “Төвийг сахих” бодлогоо дахин нэг эргэж харахыг үгүйсгэж  болохгүй бас л нэг асуудал урган гарч мэдэх юм.

Өнөөгийн цаг үеийг ажиглаж, өвөг дээдсийн хэрсүү байгаарай гэсэн захиасыг санаж  бодсоноо хийсвэрлэв. Эдгээр маань цэвэр хардалт байвал сайн л биз.

Одоогоор юутай ч гэсэн “түүгээр яваа гайг үүгээр дуудахгүй” шиг, иж бүрэн стратегийн түншлэлээ өглөө бүр нэг уншчихаад торгон хадганд боож өврөөсөө салгалгүй шиг яваад байхад сайн цаг ирэх нь мэдээж гэж өөдрөгөөр харцгаая. Тээглэж мэдэх саад бэрхшээлүүдийг хол, ойр, өргөн нарийн талаас нь томруулагч шилээр харж, үг үйлдлээ сайтар хянаж ,төв үзэлтэй байж “Төвийг сахин” амьдрах нь дээр юм шиг байна.

Зангаараа явбал биед амар

Замаараа явбал моринд амар. 

Ж.Амгалан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zzz
Ene soliotoi um shig hen odoo toviig sahina gej gargaj irsen um be???? Uls toriin bodlogogui, chadvargui hymyysiin oroldlogo,,, bichvel ih um baina,,, Zagtaa delhiin tyyh soeliig tygeej yavsan Mongol hezeech toviig sahij bolohgui….Mongold asuudal tulgarva
2016/04/08 103.17.108.42
ХӨГЖЛИЙН ГАРЦ ХАЙСАН ГУТЛЫН ЖАГСААЛ ЧИНГИСИЙН ТАЛБАЙД МАРГААШ БУЮУ 4 САРЫН 7 НД БОЛНО ИЛҮҮ ГУТАЛТАЙГАА ИРЖ ОРОЛЦООРОЙ ЖАГСААЛД НЭГДСЭН ГУТАЛ БҮРИЙН ЦААНА ХЭЛЭХ САНАА ТУЛГАРСАН АСУУДАЛ БАЙГАА
2016/04/06 103.17.108.42
zzz
Hen negniig dagaj daldganah gedeg um baihgui, tor tolgoilj baigaa hymyys ulsaa zov bodlogotoi udirdah ni chuhal, Dagaj daldganaj bgaa yzegdel garaad baigaa ni buruu hymyyseer udirduulaad baigaagaas ter shdee, Delhiid tyyhend orson tyyhtei mongol uls, tovi
2016/03/18 103.17.108.42
Zocnin
Ulsiin sur Cergeesee Cergiin sur chadvaraasaa Armia hogjuuleh heregtei de
2016/03/17 103.17.108.42
rtyu
orosod manai tuviig sahih bodlogo neg ih ach holbogdol uguhgui uursduul med geh baih yag ufagiin 3 talt uulzalt deer shig harin hyataduud bol ter ugiig sonsohch ugui harin bur sain bolloo geh baih yagaad gevel orosiig oroltsuulahgui gej mongolchuud uursdu
2016/03/17 103.17.108.42
тох
Өмхий,хөрсний бохирдол,тоосжилтоороо гамшиг дагуулж байгаа энэ УБ-д зөвхөн эрүүл ахуйн шалтгаанаас үүдэн АСЕМ-ийн томчуул ирэхгүй.лалын аюул ноцтой энэ үед ажилгүй хасагаар дүүрсэн МУ эдгээр томчуулын аюулгүй байдлыг хангах өвчүүхэн ч чадвар үгүй. Пути
2016/03/16 103.17.108.42
сүрэг
найз нөхөдгүй хүн гэдэг бол хүн болгонд дээрэлхүүлсэн,дээрэмдүүлсэн амь нь хаана байна гэмээр арчаагүй амьсгаа байдагдаа.Монгол улсыг минь үүний адил болгох сонирхолтой монгол хүн байхуу?
2016/03/15 103.17.108.42
zochin
hen negniig dagaj daldagnahgui tubiig barisan ni zub chuu .Shingenii ornuud dani shibed shibetsari zereg oron shig baih ni zubuu
2016/03/14 103.17.108.42
zochin
hen negniig dagaj daldagnahgui tubiig barisan ni zub chuu .Shingenii ornuud dani shibed shibetsari zereg oron shig baih ni zubuu
2016/03/14 103.17.108.42
zochin
hen negniig dagaj daldagnahgui tubiig barisan ni zub chuu .Shingenii ornuud dani shibed shibetsari zereg oron shig baih ni zubuu
2016/03/14 103.17.108.42
zochin
hen negniig dagaj daldagnahgui tubiig barisan ni zub chuu .Shingenii ornuud dani shibed shibetsari zereg oron shig baih ni zubuu
2016/03/14 103.17.108.42
zochin
hen negniig dagaj daldagnahgui tubiig barisan ni zub chuu .Shingenii ornuud dani shibed shibetsari zereg oron shig baih ni zubuu
2016/03/14 103.17.108.42
zochin
hen negniig dagaj daldagnahgui tubiig barisan ni zub chuu .Shingenii ornuud dani shibed shibetsari zereg oron shig baih ni zubuu
2016/03/14 103.17.108.42
zochin
hen negniig dagaj daldagnahgui tubiig barisan ni zub chuu .Shingenii ornuud dani shibed shibetsari zereg oron shig baih ni zubuu
2016/03/14 103.17.108.42
Zochin
Mongol Ulsiin gadaad bodlogiin undsiig UIH todorhoildog. Uuniig Elbegdorj zerchsen.
2016/03/10 103.17.108.42
zochin
Yomig uridchilan taah hetsvv uridchilan hiirheh tuunees ayltai
2016/03/01 103.17.108.42
denzen
ta nar yadaj yu hiisniigee yag odoo oilgoj bainyy.......vi hoti ponimaete teper...ha ha
2016/02/28 103.17.108.42
aagii
mongol uls vndsen huulindaa enhiig erhemlesen gadaad bodlogo ybuulahaar zaasan ni vndsendee tobiig sahih tuhai oilgolt ym gazar zuin bairshiliin hubid mongol uls tobiig sahih ni hamgiin zov ym olon ulsiin ali neg evsel holboodod elselgui tobiig sahih bod
2016/02/25 103.17.108.42
Цэдэв
Манай улс төвийг сахих нь зөв л дөө хоёр хөрштөйгөө найрсаг харилцаатай байхад илүүдэхгүй болов уу
2016/02/25 103.17.108.42
Сүхээ
Манай улс төвийг сахих бодлого барих нь зөв л дөө. Барисаар ч ирсэн. Харин дэлхий дахинд үүнийгээ зарлах гэж яарахын хэрэг бна уу.Дотроо бодолтой, дороо суурьтай байж, "Холын гайг дуудахгүй.ойрын нөмрийг зайлуулахгүй" даруухан бөгөөд чамбай байх хэрэгтэй
2016/02/25 103.17.108.42
Тулга
Манай улс төвийг сахих нь зөв л дөө хоёр хөрштөйгөө найрсаг харилцаатай байхад илүүдэхгүй болов уу
2016/02/25 103.17.108.42
zochin
sain unshaad ergetsuulen bodohod iluuden yon
2016/02/23 103.17.108.42
ЗОЧИН
ЭЛБЭГДОРЖ ГАДНЫ НОХОДТОЙ НИЙЛЖ МОНГОЛЫГ ЯНАГЛАН ХОРЛОХ АВЪЯАСТАЙ ТӨРСӨН ХҮН.
2016/02/22 103.17.108.42
зочин
ТӨВИйг сахих нэрийн доор баахан авилгачдыг монголд орогнуулах юм биш биз дээ хөрш зэргэлдээ улс орнууд авилгалтай бодитойгоор тэмцээд эхлэхээр тэндээс зугтагсад монголд үүрлэхийг үгүй гэхийн газаргүй тэдгээр алигархууд хөлслөн авсан монголын алигархуудаа
2016/02/16 103.17.108.42
ИРГЭН
ТЭРТЭЭ ТЭРГҮЙ МАНАЙ УЛАМЖЛАЛТ ТӨРИЙН ТОМЧУУЛ ХААНА ХЭНТЭЙ ЯАЖ ХАРЬЦАХАА МЭДДЭГ БАЙСААН ДААНЧ ХЗҮҮГҮЙ ХҮН ГАРЧ ИРЭЭД ИЙМ БОЛГОЖИХЛОО ГУЯ ДАГАЖ ХҮЗҮҮ ГЭГЧЭЭР ХҮЗҮҮГҮЙ ХҮН БАС ТОЛГОЙГҮЙ БАЙДАГ ЮМ БН
2016/01/19 103.17.108.42
hahahah chi ch medemhiirev
2016/01/02 103.17.108.42
zochin
иж бүрэн стратегийн түншлэл гэдгийг манайхан нэг л сайн ухаж ойлгохгүй байна уу даа
2016/01/01 103.17.108.42
Элбэгдоржийн хорлол
2015/12/30 103.17.108.42
Дипломат
Олон улсын харилцааны туухээс узвэл эл асуудлыг тусгаар тогтнолд аюул занал учирсан уед л авч уздэг. Maнай улс ийм ноцтой байдалд ороод буй юм болов уу. ?
2015/12/28 103.17.108.42
Дипломат
Олон улсын харилцааны туухээс узвэл эл асуудлыг тусгаар тогтнолд аюул занал учирсан уед л авч уздэг. Maнай улс ийм ноцтой байдалд ороод буй юм болов уу. ?
2015/12/28 103.17.108.42
Төв
Манай улс чинь түүхэндээ ганцхан дайсантай тэр дайсантайгаа дайтсан түүх нь манай улсын түүх үндснгдээ байсаар ирсэн биш үү. Юм нэгээр дуусахгүй,цагийн юм цагтаа,цаг цагаараа байдаггүй сахилдаг хөхөөрөө байдаггүй гэж манай ард түмэн хэлдэг биш билүү.
2015/12/22 103.17.108.42
Zochin
Төвийг сахих гэдэг бодлого манайд тохирохгүй. Манай улс чинь түүхэндээ ганцхан дайсантай тэр дайсантайгаа дайтсан түүх нь манай улсын түүх үндснгдээ байсаар ирсэн биш үү. Юм нэгээр дуусахгүй,цагийн юм цагтаа,цаг цагаараа байдаггүй сахилдаг хөхөөрөө байдаг
2015/12/19 103.17.108.42
Zochin
Төвийг сахих гэдэг бодлого манайд тохирохгүй. Манай улс чинь түүхэндээ ганцхан дайсантай тэр дайсантайгаа дайтсан түүх нь манай улсын түүх үндснгдээ байсаар ирсэн биш үү. Юм нэгээр дуусахгүй,цагийн юм цагтаа,цаг цагаараа байдаггүй сахилдаг хөхөөрөө байдаг
2015/12/19 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment