Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Буйр” нууранд завьтай загасчилж явсан дөрвөн иргэн энэ сарын 24-нд усанд осолдсон байна. Дөрвөн иргэний хоёр нь нуурын усанд осолдож, хоёр нь эргээс 300 метрт мөсөн дээр гарсан ч амь насаа алджээ. Хилийн 0306 дугаар ангийн 1 албан хаагч, 2 иргэн 1 завьтай ажиллаж мөсөн дээр осгож нас барсан иргэн Б /27 настай, эрэгтэй/-ын цогцсыг нуурын эрэг дээр гаргасан байна. Нуурын усанд осолдож амь насаа алдсан хоёр иргэнийг цогцосыг хайж байна.
Шуурхай: Дөрвөн иргэн Буйр нууранд осолдож амь насаа алдлаа
2016-04-25 12:20:00