Олныг огшоотол хэлж, шүлэглэж чаддаг жүжигчин Амраа 2012 оны сонгуулиар “Улс шиг хөгжиж хүн шиг амьдаръя” гэж Ардчилсан намын уриа лоозонг хэлж “Намайг Амараа гэдэг” хэмээн сурталчилж байсан цаг саяхан. Тэгвэл жүжигчин Амраа өнгөрсөн тав дахь өдөр АН-аасаа нүүр буруулж “Би юу хийчихвээ” хэмээн дахин гарч ирсэн нь МАН- ын сонгуулийн шоу боллоо гэж дүгнэх хүн олон. Сошиал ертөнцийнхөн Амараа харин чи юу хийчихвээ хэмээн өөрөөс нь асууж байна. Харин жүжигчин Амараа жүжиглэх ажлаа л хийж байна гэж олон хүмүүс хариулт өгсөн. Сонгуулийн өмнө шторкоороо хүмүүсийг байлдан байгаа жүжигчин Амарсайхан өнгөрсөн хагас сайн өдөр бусдад зодуулж, хүнд гэмтсэн талаар мэдээлэл гарлаа.
Түүн рүү ямар ч шалтгаангүйгээр машиндаа суух гэж байхад нь халдсан бөгөөд улс төрийн шалтгаантай гэж хардаж байгаа талаар мэдээлэл гарч эхэллээ. Одоогоор зодуулсан уу гэдэг нь тодорхойгүй байна. Энэ талаар эргэн мэдээллэх болно.