8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улс жиргээ устгуулах хүсэлтээрээ дэлхийд тэргүүлжээ

2016-04-25 14:10:00

Нийгмийн сүлжээ “Твиттер” компанийн 2015 оны тайлангhttp://www.motherjones.com/ сайт өчигдөр хэсэгчлэн гаргажээ. Тус компанид 2015 оны эхний хагаст твиттерийн контент буюу жиргээ устгах хүсэлтээрээ тэргүүлсэн топ 10 орныг зарласан байна. Өнгөрсөн жилийн эхний хагаст ийм төрлийн хүсэлт 1.013 ирсэн бол жилийн хоёрдугаар хагаст үүнээс дөрөв дахин их буюу 4.618 болж өсчээ. Устгах хүсэлтийн агуулгууд ихэвчлэн хуулийн байгууллагын шийдвэр болон Засгийн газрын тогтоол, шийдвэрүүд багтсан байна.

Жиргээ устгах хүсэлт олноор ирүүлсэн улс орнуудын жагсаалтын нэгдүгээр байранд Монгол улс орж, тэргүүлсэн байна. Тодруулбал, Твиттер компани нэг сая хүн амд ноогдох жиргээ устгах хүсэлтээр нь энэхүү тоон мэдээг гаргасан. Хоёрдугаар байранд орсон Турк улсын хувьд 2015 оны хоёрдугаар хагаст 2.211 хүсэлт ирүүлсэн бол, ОХУ 1.735 хүсэлтээр удаалжээ. Гуравхан сая хүн амтай, нэг сая Твиттерийн хэрэглэгчтэй Монгол улсын хувьд хагас жилийн дотор 555 хүсэлт ирүүлснээр жагсаалтын тэргүүнд бичигджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Замчин эр
Энэ бол Монгол хүмүүсийн өнөөгийн сэтгэл зүй, ухамсарын үнэлэмжийг илэрхийлсэн үзүүлэлт. Өөрөөр хэлбэл цахим аюулгүй байдлаар хамгийн муу хэврэг байна гэсэн үг. Мөн цахим мэдээллийн орчинд улс нь ч хувь хүн нь ч аюулгүй, ёс зүйтэй ажиллаж чадахгүй байгааг
2016/04/26 103.17.108.42
Uu ashgui
Uu ashgui neg ch gesen yumaar terguullee dee gej.
2016/04/25 103.17.108.42