8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 2, 3 дахь салбарыг туршилтаар ажиллуулж эхэллээ

2016-04-25 15:23:00

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 141 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны “Ухаалаг Улаанбаатар хөтөлбөр батлах тухай”, 2015 оны “Төрийн Үйлчилгээний нэгдсэн төв байгуулах тухай” 185 дугаар тогтоолын дагуу  Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдийг байгуулж байна. Төвийн нэгдүгээр салбараар /Дүнжингарав худалдааны төв дэх/ өдөрт 2400 гаруй иргэд үйлчлүүлж байгаа бөгөөд уг ачааллыг багасгаж, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор Драгон, Мишээл экспо төвд нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 2, 3 дахь салбарыг туршилтаар ажиллуулж эхэллээ.
Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Драгон” төвийн талбайд байрлах “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв” нь

  • 1558 мталбайтай
  • Үйлчилгээний танхим /Main service hall/
  • Өөртөө үйлчлэх танхим /Self service hall/
  • Албан хаагчдын контор /Back office/
  • Хурлын өрөө /Conference room/
  • Банк /Bank/
  • Ёслол хүндэтгэлийн тайз
  • Серверийн өрөө/Server room/
  • Кафе /Coffee shop/
  • Цайны газар/ Fast food/
  • Шударга худалдааны цэг /Fair trade center/
  • Хяналтын камерын өрөө/Monitoring room/
  • Нотариат
  • Үйлчилгээний мэдээлэл, санал хүсэлтийн хэсэг
  • Хүлээлгийн хэсэг зэрэг танхимуудтай.

Өдөртөө 6720 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай Драгон дахь нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд нийслэлийн нутгийн захиргааны 22 байгууллага төвлөрч, 287 үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Үйл ажиллагааны явцад газартай холбоотой бүх төрлийн үйлчилгээг тус төвд төвлөрүүлж, газрын биржийн нэг цэгийн үйлчилгээ болгох зорилгоор ажиллаж байна. Албан ёсны нээлтийн ажиллагаа 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр болно.
Харин Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Мишээл барилгын Их дэлгүүр”-ийн баруун жигүүрийн талбайд байрлах “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв” нь

  • 1336 мталбайтай
  • Үйлчилгээний танхим /Main service hall/
  • Өөртөө үйлчлэх танхим /Self service hall/
  • Албан хаагчдын контор /Back office/
  • Хурлын өрөө /Conference room/
  • Банк /Bank/
  • Ёслол хүндэтгэлийн тайз
  • Серверийн өрөө /Server room/
  • Хяналтын камерын өрөө /Monitoring room/
  • Нотариат
  • Үйлчилгээний мэдээлэл, санал хүсэлтийн хэсэг
  • Хүлээлгийн хэсэг зэрэг танхимуудтай.

Өдөртөө 4800 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай Мишээл экспо дахь нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд нийслэлийн нутгийн захиргааны 22 байгууллага төвлөрч, 287 үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Тус төв нь иргэдэд барилгын бүх төрлийн үйлчилгээг нэг дороос олгохоор зорьж байгаа бөгөөд төвийн үйл ажиллагаатай холбогдуулан Мишээл экспо төв Мишээл барилгын их дэлгүүрийг ашиглалтад оруулна. Албан ёсны нээлтийн ажиллагаа 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл