УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт Цагдаагийн Ерөнхий газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газраас зарлан дуудах хуудас иржээ. Өнөөдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт Цагдаагийн Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газраас түүнийг мэдэгдэл хийсэн хэмээн зарлан дуудах ирүүлж, мэдүүлэг өгөхийг шаардсан байна. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа мэдээлж, хуулиа дээдэлж мэдүүлэг өгнө гэдгээ хэлсэн байна. Дуудсан хугацаанд ирэхгүй бол албадан ирүүлэх арга хэмжээ авна хэмээн зарлан дуудах хуудас дээр бичсэн байна.
Н.Алтанхуягт зарлан дуудах хуудас иржээ
2016-04-25 16:04:00