Өмнөговь aймаг дахь Сум дундын шүүхээр 2016 оны 01 дүгээр улирлын байдлаар хөнгөн хэрэг 3, хүндэвтэр хэрэг 14, хүнд хэрэг 1, нийт 18 хэрэг шийдвэрлэгдсэн байна. Шүүхээр шийдвэрлэсэн 18 хэрэгт 27 хүн ял шийтгүүлснээс 22 эрэгтэй, 5 эмэгтэй байна. Ял шийтгүүлэгчдийн 8 нь бага, 19 бүрэн дунд боловсролтой, 19 нь эрхэлсэн тодрхой ажилгүй, 10 нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн бол 10 хүн өмнө нь ял шийтгүүлж байжээ. Нийт гэмт хэргийн 68,5 хувь нь шөнийн цагаар үйлдэгдсэн байна. Шүүхээс 2 хүнд хорих ялыг биечлэн эдлүүлэхээр, 13 хүний хорих ялыг тэнсэн харгалзаж, 7 хүнд баривчлах ял, 1 хүнд торгох ял, мөн 1 хүнд албадан ажил хийлгэх ял оногдуулж, 3 хүний хэргийг эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Нэгдүгээр улирлын байдлаар 18 хэрэг шийдвэрлэгдсэн байна
2016-04-25 16:41:00