Увс аймгийн Тэс сумын Нарийний голын гүүр энэ сарын 24-25-нд шилжих шөнө нурсан. Анх 1,8 тэрбумаар барина гэж төсөвт суулгуулаад “Мөнхжим Өргөө “ХХК мөнгийг нь аваад таван жилийн турш шонгоос өөр зүйл хийлгүйгээр хаясан байна. Харин 2012 оны сонгуулийн өмнө 5,3 тэрбум хүртэл өртгийг нэмэгдүүлж Хятадын “HKB" интернэйшнл холдинг компани барьж дуусгасан байна. Энэхүү гүүр нь 2012 оны есдүгээр сарын 23-нд албан ёсоор ашиглалтад орсон. Гэвч ашиглалтанд ороод дөрвөн жил хүрсэнгүй. Анх гүүрний тендерийг "Мөнхжим Өргөө" компанины захирал Э.Насанбаттай холбогдсон боловч утас дээр байсангүй. Насанбатын эхнэр, тус компанийн ажилтан н.Нэргүйтэй утсаар холбогдож,мэдээлэл авлаа. Тэрээр хэлэхдээ” Энэ гүүр манай компанитай ямар ч хамааралгүй, Манайх барилгын компани. Нарийний гүүр Хятадын “HKB" интернэйшнл холдинг компани барьж ашиглалтанд оруулсан” гэж хэллээ.
Харин Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэнтэй утсаар холбогдож дараах асуултанд хариулт авлаа.
-Энэ сарын 24-25-нд Увс аймгийн Тэс сумын Нарийний голын гүүр нурсан. Энэ гүүрний засварын ажил хэзээ хийгдэх вэ?
-Гүүрнийн асуудлыг холбогдох байгууллагууд тодруулж, шаардлагатай арга хэмжээ авсан. Мөн барьж гүйцэтгэсэн HKB" интернэйшнл холдинг компанид гүүрийг гурван хоногийн хугацаанд багтаж засах шаардлагыг хүргүүлсэн.
- Нутгийнхан голоор яаж гарч байгаа вэ?
- Гүүр нуран унаснаар Тэс рүү зорчих хөдөлгөөн хаагдсан. Гарах шаардлагатай хүмүүс голын усыг туулж, гарч байгаа.
-Анх гүүрний тендерийг “Мөнхжим өргөө” компани авч байсан гэсэн. Ямар шалтгаанаар барьж гүйцээгүй бол?
- Анх барилга угсралтын ажил 1.8 тэрбумаар эхэлж байсан. Мөнгө төсөв хүргэхүгй байна гэсэн шалтгаанаар барьж гүйцэтгээгүй олон жил дамнуулсан. Энэ гүүр ажил өнгөрсөн 2012 оны сонгуулийн өмнө хятадын "HKB" интерэйшнл холдинг компани барьж ашиглалтад оруулсан.
Гүүрийг чанаргүй барьсан барилгын компаниудын хэн нь хэн бэ
Гүүрний ажлыг анх 1,8 тэрбумаар барина гэж тендэр авч гацаасан “Мөнхжим Өргөө” гэх компани Увс аймгийн Засаг даргын орлогч асан Э.Цасчихэрийн компанийн аж. Э.Цасчихэр 2005 онд Увс аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа иргэн Ц.Энхбаатар, Э.Насанбат, Б.Пушкин нартай хамтран «Мөнхжин- Өргөө» ХХК-г байгуулжээ. Ингэснээр «Мөнхжим-Өргөө» ХХК нь Э.Цасчихэрийн «Мөнхжин» ХХК-ийн охин компани болон үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Тус компани барилга, зам, гүүр барих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг .«Мөнхжим-Өргөө» ХХК-ийн 25 хувийг Э.Цасчихэр, 25 хувийг Б.Пушкин, 7.5 хувийг Ц.Энхбаатар, 9.5 хувийг Э.Насанбат нар тус тус эзэмшдэг байна. Э.Цасчихэр тус компаниас хувь эзэмшдэг гэдгийг Увс аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс баталсаар байтал засаг ноён 2010 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ энэ компанийнхаа талаар нэг ч үсэг тавилгүй нуун дарагдуулсан байдаг аж. Мөн 5,3 тэрбум төгрөгөөр тус гүүрийг барьсан "HKB" интерэйшнл холдинг нь Хятад эзэнтэй, хятадын компани гэснээс өөр мэдээлэл алга байна.