8o
Улаанбаатар хот
mobile menu

Жагсаалтыг үгүйсгэж, жижигхэн тойрог дээр их мөнгө, их хүчээр тоглож гарч ирнэ

2016-04-26 10:07:00

Цэцээс УИХ-ын гишүүнийг жагсаалтаар сонгох нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан гэсэн дүгнэлтийг гаргасан.  Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлттэй хамт 2012 онд бүрэлдсэн УИХ хууль бус, АН-ын захиалга байсан мэтээр ярих хүмүүс ч байна. Үндсэн хуулийн цэцээс жагсаалтын 28 мандатыг хүчингүй болгосон тул энэхүү 28 мандатыг тойрог руу шилжүүлэх ёстой. Тиймээс 26 тойрогтоо 28 мандатаа хувааж өөрөөр хэлбэл хөдөөгийн 20 тойрогт нэг нэгээр үлдсэн найман мандатыг нийслэлийн дүүргүүдэд хувиарлах нь зүйтэй гэж үзэж байна. Ингэснээр сонгууль цэвэр мажоритар тогтолцоогоор явуулах нь тодорхой болж байна. Нөгөө талаас нь аваад үзэхэд намын жагсаалтыг хууль зөрчиж байгаа гэж үзэж байгаа нь ухарсан алхам гэж харж байгаа ч хүн байна.

Яагаад гэхээр УИХ-д жижиг намууд өрсөлдөж гарч ирэх, гуравдагч хүчин бий болох боломжийг хааж, цус сэлбэх боломжгүй болж байгаа гэсэн үг.

Нөгөө талаараа Ард түмэндээ ямар ч үнэ хүндгүй болж, улстөрчийнхөө хувьд тэтгэвэрт гарах цаг нь болсон улс төрийн лидерүүд буюу төрөөс төрсөн тэрбумтнууд“намын жагсаалт” гэх нэрийн дор ард үлддэг. Үндсэндээ луйврын хөшигний ард нуугдчихдаг. Тэд намын жагсаалтанд багтсан бол УИХ-ын гишүүний тангараг өргөх ёслолоо хүлээж хэвтэхээс өөр юу ч хийдэггүй, тойрогт очиж ажилладаггүй  эрхмүүд байдаг. Дэлхийн улс төрийн түүхэнд  “намын жагсаалт” гэх  заль мэхний цаана өөрсдийн бизнесээ өргөжүүлдэг эрхэмүүд дэлхийн хаана ч байхгүй. Зөөлөн суудалд суучихсан жагсаалтаар орж ирсэн хүмүүс маш хүнд байдалд орж байна. Намын жагсаалтаар УИХ-д суучих төлөвлөгөөтэй байсан хүмүүсийн төлөвлөгөөг талаар болж байгаад үхэхийн наагуур гүйж яваа нь ойлгомжтой. Ажил хийгээгүй мөртлөө мөнгөөр цохиж гарч ирдэг явдал байхгүй болох магадлалтай. 

Нөгөө талаар нэгэнт намын жагсаалт эрх баригчдын хувьд ашиггүй болох нь тодорхой тул, тойргуудыг жижиглэж, жижигхэн тойрог дээр их мөнгө, их хүчээр тоглож гарч ирэх явдал ихсэх нь ойлгомжтой.

Мажоритар тогтолцоогоор явуулахаар жижиг намууд өрсөлдөх битгий хэл хоёр том хоорондоо өрсөлдөх мөн нам дотроо өрсөлдөж жинхэнэ “алаан” болно гэсэн үг. Нөгөө оймсонд хавчуулагдаж орж ирсэн гишүүд бүгд баяртай болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment