8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбурханы сэжигтэй тохиолдол 30 орчим хувиар буурчээ

2016-04-26 12:47:00

Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар Засгийн газрын гишүүдэд улаанбурхан өвчний байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулжээ. Мэдээлэлд дурьдагдсанаар энэ дөрөвдүгээр сарын 25-ны байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний нийт 17357 тохиолдол бүртгэгдсэн энэ сарын 15-21-ний долоо хоногт 1366 сэжигтэй тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 30 орчим хувиар буурчээ.  Улаанбурхан өвчин буурсан талаар таатай мэдээлэл байгаа ч Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Орхон, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотод тархалт өндөр байгаа аж. Өвчлөл 0-8 сартай болон 15-29 насны хүүхэд, залуучуудын дунд өндөр хэвээр байна. Одоогийн байдлаар  Цэргийн госпитал, ЭХЭМҮТ, Нэгдүгээр төв эмнэлгээс амьсгалын 3 аппаратыг ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт шилжүүлэн ажиллуулж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл