Өнөөдөр “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин хэвлэлийн хурал хийж, тус нэвтрүүлгийн санаачлагч үүсгэн байгуулагчийн хувьд нэвтрүүлгээ түр зогсоож байгаагаа мэдэгдсэн. Харин түүний дараачаар "Hero Entertainment" студийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ мэдээлэл хийсэн. Тэрээр "Hero Entertainment" -ийн ерөнхий редактор Б.Батзориг “Манай хамт олон үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн хурал зарлалаа. Энэ хэрэг 2016 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр болсон. Нэвтрүүлгийн бичлэг алдагдаж, алдагдсан даруйд бид Оюуны өмчийн газарт мэдэгдсэн. Харин тус газраас энэхүү нэвтрүүлгээ өөрслдийн оюуны өмч гэдэгээ батал гэсэн. Ингээд холбогдох баримтуудыг өгсөн боловч”Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийг "Hero Entertainment" -ийн оюуны өмч гэдгийг нотлох хууль зүйн үндэслэл алга гэх алдбан бичиг хүргүүлсэн юм. Тиймээс бид цагдаад албан ёсоор хандаж шалгуулах хүсэлт гаргасан. Хэргийг шалгаж "Hero Entertainment" -ийн Б.Баатарыг хохирогч гэж тогтоосон байгаа. Гэтэл өнгөрсөн баасан гаригт зарим мэдээллийн хэрэгслээр энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж мэдээлэл цацсан. Харин бидэнд Прокурорын газраас хэрэг хаагдсан тухай албан ёсны мэдэгдэл өнөөдрийг хүртэл ирээгүй байна. Тиймээс прокурорын шийдвэр хүчин төгөлдөр эсэхэд эргэлзэж байна" гэлээ.
Харин “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн патентын тухайд тус студийн ерөнхий менежер Г.Оюунтөгс“Энэ нэвтрүүлэг бол хэн нэг хүний дан ганц өмч биш. Тиймээс нэг хүний хүсэлтээр нэвтрүүлгийг зогсооно гэх асуудал байхгүй. Цаашид нэвтрүүлгийн бичлэг хийгдсээр байх болно. “Монгол тулгатны зуун эрхэм” нэврүүлэг хоёрдугаар шатандаа шилжиж дэлхийн Монголчуудыг оролцуулсан нэвтрүүлэг хийнэ” гэлээ.
Түүнчлэн энэ үеэр сэтгүүлчид жүжигчин Б.Амарсайханы тоглосон “Би юу хийчихэв ээ” хэмээх рекламыг хэний захиалгаар хийсэн талаар тодруулсан. Харин үүнд “Херо энтертаймэнт”-ын ерөнхий графикч Ц.Мөнх-Очир “Уг видеог МАН-ын захиалгаар “Hero Entertainment” гүйцэтгэсэн. Үүнд ямар нэгэн байдлаар УИХ-ын гишүүн Х.Баттулга оролцоогүй” гэв.
Н.Алт