8o
Улаанбаатар хот
mobile menu

ОБЕГ-ын тэргүүн дэд даргаар П.Баттогтохыг томилов

2016-04-26 14:57:00

Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарын тушаалаар ОБЕГ-ын удирдлагын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын даргаар онцгой байдлын хурандаа П.Баттогтохыг томиллоо. Онцгой байдлын хурандаа П.Баттогтох нь Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуулийн захирлаар ажиллаж байсан юм. Түүнчлэн онцгой байдлын хурандаа Ц.Ганзоригийг Стратегийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагаа, дотоод сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа хариуцсан дэд даргаар, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуянг Захиргаа удирдлага, боловсон хүчний нөөц, аюулгүй байдал, дотоод асуудал хариуцсан дэд даргаар энэ сарын 22-ны өдрөөс томилов. Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарын тушаалыг Шадар сайдын ахлах зөвлөх П.Даш танилцуулж, албаныхаа нэр хүндийг өргөн, хоёргүй сэтгэлээр ажиллахыг албан хаагчдад хүслээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл