Шатахууны жижиглэнгийн үнийг 50-100 төгрөгөөр татах боломжтой гэж ШӨХТГ үзэн импортлогчдод хандсан. Харин энэхүү хүсэлтийн дагуу “Монсуль” ХХК, “Петрожамп” ХХК, “Тэс петролиум” зэрэг компаниуд шатахууны үнийг 80-120 төгрөгөөр бууруулаад байсан. Тэгвэл өнөөдрөөс томоохон импортлогчид болох “Петровис”, “Шунхлай”, “Сод монгол” компаниуд орон нутагт шатахууны жижиглэнгийн үнийг 10-250 төгрөгөөр буулгажээ. Харин баруун бүсэд 150-250, хангайн бүсэд 30-160, төвийн бүсэд 10-50 төгрөгөөр шатахууны үнээ буулгасан гэдгийг мэдээлж байна.
Томоохон компаниуд шатахууны үнээ буурууллаа
2016-04-26 17:40:00