8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатарт 14-16 хэм дулаан байна

2016-04-27 08:03:00

Улаанбаатарт  өдөртөө 14-16, шөнөдөө 2-4 хэмийн дулаан банйа. Бага зэрэг үүлшинэ. Хур тундас орохгүй. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

 ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, бусад нутгаар  4 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө нутгийн хойд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна. 

 ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Нутгийн хойд хэсгээр үүлшиж, бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 2-7 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө нутгийн зүүн хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

 ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 11-13 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 1-6 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө бүх нутгаар 20-25 градус дулаан байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл