8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдал

2016-04-27 08:06:00

-08.30 цагт: Барилгын салбарын компаниуд, банкуудын төлөөллүүдтэй хийх уулзалт ярилцлага БХБЯ-ны хурлын зааланд болно. Тус уулзалтаар банкны өр зээл, улсын төсвийн санхүүжилт оройтсон зэргээс үүссэн санхүүгийн хямралыг хэрхэн давах, салбарын зогсонги байдлыг сэргээх талаар тал талаасаа хэлэлцэж тодорхой шийдэлд хүрэх юм. Утас: 98118404

-09.00 цагт: Монгол Улсын Гадаад хэргийн яам, НҮБ-ын Далайд гарцгүй хөгжиж байгаа орнууд (ДГХБО)-ын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгчийн алба болон ДГХБО-ын Олон улсын судалгааны төв хамтран зохион байгуулах “ДГХБО-ын 2014-2024 онд хэрэгжүүлэх Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах Үндэсний семинар Гадаад хэргийн яамны "Зөвшилцөл" танхимд зохион байгуулна.

-09.00 цагт: Монголын зөгийн аж ахуйн хөгжлийн чиг хандлага, зөгийчдийн орлогыг тогтвортой болгох арга замыг тодорхойлох зорилго бүхий "Ногоон Ирээдүй" Зөгийн аж ахуй эрхлэгчдийн симпозиум Төр Засгийн Үйлчилгээний “Элит” төвийн хурлын танхимд болно. Утас: 99726198

-10.00 цат: "Ард Аюушийн амьдрал, эрх чөлөөний төлөөх тэмцэл" эрдэм шинжилгээний бага хурал Үндэсний түүхийн музейн хурлын танхимд болно. Утас: 91915340

-10.00 цагт: Монгол улсын гавьяат багш, доктор/Ph.D/, профессор Нанзадын Цэндийн нэрэмжит “Хүмүүн баялгийн хөгжил” Эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан БЗД-ийн Засаг Даргын Тамгын Газрын ёслол хүндэтгэлийн танхимд. эхэлнэ.

-10.30 цагт: БНСУ-ын Койка, With ТББ, ШУТИС-ын Шим тэжээл судлалын төв, НЭМГ хамтран хэрэгжүүлсэн Халдварын бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэнд, шим тэжэээлийн боловсрол олгох төслийн хаалтын арга хэмжээ Хангади ордоны 14 давхарт болно.

-11.00 цагт: Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг"-ийн нээлтийн ажиллагаа Чингисийн талбайд болно. Утас: 88093607

-11.00 цагт: Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний 12 агентлаг, байгууллагын 400 гаруй ажилтан, албан хаагчдын дунд зохион байгуулагдаж буй Хууль зүйн яамны нэрэмжит спортын тэмцээний нээлт "Буянт-Ухаа" спортын ордонд болно. Утас: 88025982

-11.00 цагт: Уул уурхайн сайд Р.Жигжид Уул уурхайн яамны хурлын танхимд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

-13.00 цагт: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд нээлттэй хаалганы өдөрлөг "Трансвест Монголиа" ХХК-ны байранд зохион байгуулагдана. Утас: 99666818

-14.00 цагт: Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээг Монгол Улсын хэмжээнд өргөжүүлж, хөгжүүлэх, энэ үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад зориулсан өдөрлөг “Жанжин” клубд болно. Утас: 99928785

-14.00 цагт: Шинжлэх Ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэнгээс Богд хааны ордон музейтэй хамтран Монголын төр, нийгэм, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, түүхч, манжич Лхамсүрэнгийн Дэндэвийн мэндэлсний 120 жилийн ойд зориулан Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэнгийн бүтээсэн “Их түүхийн мэргэн түшмэл" баримтат киноны нээлт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 3 давхрын хурлын зааланд болно.

-15.00 цагт: Монгол улсын 2015 оны “ТОП-100” аж ахуйн нэгжид өргөмжлөл гардуулах арга хэмжээ Төрийн ордны ёслол хүндэтгэлийн "Өргөө" цогцолборт болно. Утас: 99107440

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл