Жил бүрийн дөрөвдүгээр сарын сүүлийн долоо хоногт ДЭМБ-аас “Дэлхийн дархлаажуулалтын долоо хоног”-ийг дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ ажлын хүрээнд 2016 онд “ДАРХЛААЖУУЛАЛТААС ХОЦРОГДОХЫГ АРИЛГАЯ” уриан дор тэмдэглэхээр болсон банйа. Дархлаажуулалтын аян энэ сарын 24-30-ны хооронд үргэлжлэх юм байна. Энэ тэмдэглэлт өдрийг тарилгатай халдварт өвчнөөс өөрийгөө болон үр хүүхдээ хамгаалах, вакцинжуулалтанд хоцрохгүй хамрагдахын ач холбогдлын талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, зөв ойлголтыг түгээн дэлгэрүүлэх зорилготой зохион байгуулдаг аж. Дэлхийн дархлаажуулалтын 7 хоногийн хүрээнд Монгол улс дахь ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газар, ЭМСЯ, НЭМХ, ХӨСҮТ хамтран дархлаажуулалтын ач холбогдол болон дархлаажуулалтад хамрагдаагүйгээс үүсэх эрүүл мэндийн эрсдэлийн талаар олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулж байна. Иргэн та ЭМСЯ, НЭМХ, ХӨСҮТ оччиж дархлаажуулалтын аянд нэгдээрэй.
Дархлаажуулалтын аян эхэллээ
2016-04-27 08:12:00