8o
Улаанбаатар хот
mobile menu

Токио-2020-тай танилц

2016-04-27 08:35:00

Зуны олимпийн Токио-2020 наадмын шинэ бэлгэ тэмдгийг танилцууллаа. Уг бэлэг тэмдэг нь Японы уламжлалт загварыг шингээж, Олимпийн эв нэгдлийн үзэл санааг тусгаснаараа онцлог юм байна. Энэ удаагийн Токио-2020 бэлгэ тэмдгийн шалгаруулалтад 14600 орчим загвар иржээ. Уг загваруудаас зохион байгуулах хороонынхон  дөрвөн загварыг шалгаруулан авч үлдсн байна. Ингээд эцсийн шатны шалгаруулалтаас Токио хотын Zokei Их сургуулийн архитектурын ангийн төгсөгч Асао Токологийн бүтээлийг сонгожээ.  Алаг эрээн бэлгэ тэмдэг нь Японы уламжлалт нил хөхөлбөр өнгийг харуулсан байна.  Энэ нь 1603-1967 оны үеийн Эдогийн эрин үеэс танигдсан байдаг. Харин төрөл бүрийн тэгш өнцөгт бүхий хэлбэр дүрстэй дугуй хэв маяг нь өөр өөр улс орон, соёл, сэтгэлгээг хамтатган илэрхийлсэн байна. Үүний гол санаа нь олон янзын эв нэгдлийг хадгалах, маргаашийг холбох хэмээн тайлбарлажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл