8o
Улаанбаатар хот
mobile menu

“Монгол тулгатны 100 эрхэм”-ийн нэр нь П.Анужингийн “өмч”, агуулга нь Л.Баатарын “өмч”

2016-04-27 08:40:00

Сонгууль дөхөх тусам улс төрийнхөн бужигнаж, бүр сүүлдээ хаана юу болоод байгаа нь мэдэгдэхгүй боллоо. Нэг хүн юм ярьдаг, нөгөө үгүйсгэж ахин өөр юм ярьдаг нэг ийм утгагүй жишиг манай улсад улсад тогтлоо. Энэ жишиг  “Херо”-г тойрсон дуулиан тод томруун харуулж байна. “Херо”-г тойрсон энэ дуулиан өнгөрсөн нэгдүгээр сараас эхэлсэн.

2016 оны 1 сарын 11-ны өдөр: "Hero Entertainmment" студийн  захирал, найруулагч Б.Баатар архиваас нь дүрс алдагдсан талаар мэдээлэл хийсэн. Тэрээр "Манай архиваас алдагдсан бичлэгүүдийг маш нарийн өндөр зохион байгуулалттайгаар авсан. Үүнийг бид эртнээс төлөвлөсөн маш том мэргэжлийн ажиллагаа гэж бодож байна. Энэ бол цөөхөн хүний хийсэн ажил биш тусгай мэргэжлийн багийнхны хийсэн ажил. Хууль хяналтын байгууллагад хандсан байгаа. Үүнд ямар ч улс төр байхгүй. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын болон С.Зориг агсны хэрэгтэй холбоотой материалууд алга болсон. Хариуцлагагүй байдал гаргасандаа Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын гэр бүлээс уучлал гуйж байна” гэсэн мэдээлэл хийж байсан. Тухайн үед Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр болон түүний эхнэр Цолмон нарын дүрс бичлэг цацагдаж нэлээд шуугиан тарьсан. Энэ бүхнийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгөөд байсан. Тус хэргийн мөрдөн байцаалтын явцад бичлэг хулгайд алдагдсан гэдэг нь тогтоогдоогүй, нотлогдоогүй учир хэргийг прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгож хаасан талаар мэдээлэл гарсан. Тус мэдээлэл гарч, хоёр дуулиантай хэвлэлийн хурлыг араасаа дагууллаа.

Өчигдөр Монгол Тулгатны зуун эрхэм нэвтрүүлгийн санаачлагч П.Анужин мэдээлэл хийж, түүний араас цагийн зайтай "Hero Entertainmment" студийнхэн мэдээлэл хийлээ. Тус мэдээлэлээр П.Анужин хэвлэлийн хурлын үеэр  "Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийг түр зогсоох болсноо мэдэгдэв. Тэрээр шалтгаанаа энэ оны нэгдүгээр сард "Hero Entertainment" студиэс "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн дүрс алдагдсан. Бичлэг алдагдсан талаар "Hero Entertainment" студийн захирал, найруулагч Б.Баатар "Бичлэгүүдийг маш том бүлэглэл хулгайлсан" гэж албан ёсоор мэдэгдсэн ч цагдаагийн шалгалтаар гадны бүлэглэл ороогүйг тогтоосон. Тиймээс энэ хэргийн эцсийн шийд гартал хойшлуулна гэдгээ хэлсэн. Тэрээр анх энэ нэвтрүүлгийг бүтээхдээ сайхан түүх бичих зорилготой байсан учраас энэ зорилгыг алдагдуулахгүйн тулд түр хугацаагаар зогсоож байна" гэв. Товчхондоо бол олны үзэх дуртай нэвтрүүлгээ хар бараан зүйлтэй хольж хутгахгүйн тулд ийнхүү түр азнах болсоноо мэдэгдсэн. П.Анужин хэлэхдээ энэ нэвтрүүлгийг гаргах, үгүй нь миний мэдэх асуудал. Учир нь "Монгол Тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн анхны санаачлагч нь би бөгөөд, оюуны өмчөөр баталгаажуулсан хэмээн гэрчилгээний хуулбар харуулсан юм. Оюуны өмчөөр баталгаажуулсан учир нь нэвтрүүлэг гаргах эсэхээ би мэдэх ёстой гэсэн хариултыг өгсөн.

"Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн нэрийг МУ-ын оюуны өмчийн газрын даргын тушаалаар 2015 оны 06-сарын 30-ны өдрийн 116-р дугаар тушаалаар барааны тэмдгийг эзэмших онцгой эрхийг зөвшөөрч Пүрэв-Очирын Анужинд  олгосон байна. Тус оюуны өмчийн хүчинтэй хугацаа 2024 оны 04 сарын 11-ны өдөр дуусна гэсэн байна.

Харин түүний дараа "Hero Entertainment" студийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ мэдээлэл хийсэн. "Hero Entertainment" -ийн ерөнхий редактор Б.Батзориг хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ “Бичлэг алдагдсан хэргийг шалгаж  "Hero Entertainment" -ийн Б.Баатарыг хохирогч гэж тогтоосон байгаа. Гэтэл өнгөрсөн баасан гаригт зарим мэдээллийн хэрэгслээр энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж мэдээлэл цацсан. Харин бидэнд Прокурорын газраас хэрэг хаагдсан тухай албан ёсны мэдэгдэл өнөөдрийг хүртэл ирээгүй байна.  Тиймээс прокурорын шийдвэр хүчин төгөлдөр эсэхэд эргэлзэж байна” гэв. Харин “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн патентын тухайд тус студийн ерөнхий менежер Г.Оюунтөгс “Энэ нэвтрүүлэг бол хэн нэг хүний дан ганц өмч биш. Тиймээс нэг хүний хүсэлтээр нэвтрүүлгийг зогсооно гэх асуудал байхгүй. Цаашид нэвтрүүлгийн бичлэг хийгдсээр байх болно. “Монгол тулгатны 100 эрхэм” нэврүүлэг хоёрдугаар шатандаа шилжиж дэлхийн Монголчуудыг оролцуулсан нэвтрүүлэг хийнэ” гэсэн хариултыг П.Анужингийн мэдэгдэлийн эсрэг өгөв. “Монгол тулгатны 100 эрхэм” гэх энэ брэнд нэвтрүүлгийг "Херо" Баатар болон П.Анужин хоёр энэ мэтчилэн булаацалдсаар хэдэн сар өнгөрлөө. Болж буй үйл явдалаас харахад, тэр хоёрын дундах харьцаа улам гүнзгийрч, зам нийлэхгүй нь ойлгомжтой болжээ. Тэдний дунд амрагийн явдал байсан талаар дуулиан шуугиан нэг хэсэг гарсан. Харин одоогийн нөхцөл байдлаас харахад хувийн болон хувьсгалын ажлын  аль алинд зам нийлэхгүй, эргэж буцахгүйгээр хоёр тийшээ болж.  

“Монгол тулгатны 100 эрхэм” хэний өмч вэ

Харин одоо тэдний маргалдаад байгаа “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг хэний өмч талаар мэдээлэл хүргэе. Мэдээж оюуны өмчөөр баталгаажуулсан цагаан дээр хараар бичигдсэнээр энэ нэвтрүүлгийн анхны санаачлагч нь П.Анужин гээд оюуны өмчөөр баталгаажуулсан байгаа учраас түүний өмч. Гэхдээ энэ нэвтрүүлэг ганцхан П.Анужингийн хүсэлтээр хэсэг хугацаанд завсарлаж болохгүй юм байна. Учир нь П.Анужингийн хувьд “Монгол тулгатны 100 эрхэм” гэдэг нэвтрүүлгийн агуулгыг өмчлөөгүй, ганцхан нэрийг өмчилсөн байна. Учир нь оюун санаанаас гарч байгаа агуулгыг оюуны өмчөөр баталгаажуулах боломжгүй. Оюуны патентаараа нэвтрүүлгийн доторхи тайз засал, хөтлөгчид тийм байна гэдгийг оюуны өмчөөр баталгаажих боломжгүй. Тэгэхээр цаашид "Hero Entertainmment" студийнхэн нэвтрүүлгийн агуулгыг өөрчлөхгүй харин нэрийг нь арай жоохон өөрчлөөд нэвтрүүлгээ цацаж болох тухай, хуулинд заасан байдаг аж. Ганцхан “Монгол тулгатны 100 эрхэм” гэдэг нэрийг ашиглаж болохгүй. Хэдийгээр манай оюуны өмчийн хуулинд заасанчлан анхны санаачлагч П.Анужин ч гэсэн хуулиндаа нэвтрүүлгийг бүхэлд нь эзэмших боломжгүй юм байна.

Гэхдээ энэ бүхнээс харахад шинэ өнгө төрхийг гаргаж, шинийг санаачилсан  П.Анужинтай тус нэвтрүүлгийг булаацалдаж байгаа “Херо”-ийн залуус дэндүү хөөрхийлөлтэй харагдаж байна. Нэр хүндтэй студийн хувьд энэ нэвтрүүлгээс илүү брэнд болох нэвтрүүлгийг санаачилж хийх хэрэгтэй. Шинийг эрэлхийлэх хэрэгтэй. Яах аргагүй П.Анужин санаачилж, оюуны өмчөөр хүртэл баталгаажуулсан байхад, хуулинд зааж өгөөгүй ч гэсэн жудагтай байх хэрэгтэй. Хуулинд заагаагүй юм чинь гээд хүний санаачилсан нэвтрүүлгийг, үргэлжлүүлж болохгүй. Тэдний маргаан хэзээ дуусаж, цаашид энэ нэвтрүүлэг хэний өмч болж, гарах эсэхийг цаг хугацаа харуулана биз ээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Gantsaaraa ezemshih gej shunaltaad yahav. Hamt olniihoo hodolmoriig uneleed gantshan mini ih gesen suvdag shunalaa l darah heregtei
2016/04/28 103.17.108.42
Meedeegiinh
Ene uneheer shivshig gej l ene baihdaa Baatar gej hun hudlaa baahan medegdel hiigeed bsn yu bolood bn aa Ene mongol uls chin huul jos zudag shudag uneheer ichmeer bolchihjee Arai ch dee eregtei humuus in hurtel huuhenuudteigee yunaas ch dutahgui hov heruu
2016/04/27 103.17.108.42
ene shulmas baatartai buur bugsuuruu holbogdoj bgaad zad huntervee gej!!!
2016/04/27 103.17.108.42
ML
Tsoohon heden hun ni taltsaj taldaad tsatsan bydaa shig bolj byi unuu tsagt Mongolchyydiin undesni baharhaliig sergeej eviig evluuleh hatan yhanar buteegdej baisan saikhan nevtruuleg bsan. Suuld harah ni ee agyylgaa aldaad shigtgee ni geegdsen eemeg shig
2016/04/27 103.17.108.42
Doogii
Hoorhii doo ene har avgai tsaashid yaana. Ih yumaar booj haaj baigaa bololtoi haha. Tsarai shigee hol yavahgui emgen shulam baijee.
2016/04/27 103.17.108.42
gerlee
Намбалаг төрх,ухаалаг асуулт,хүнлэг сэтгэл нь нэвтрүүлгээс нэвт харагдаж,монголын үзэсгэлэнт сарангуа бүсгүй гэж ийм л байна гэсэн сэтгэгдэл төрдөг.Энэ нэвтрүүлэг .Монголчуудад хайр энэрэлийг тунхагласан сайхан нэвтрүүлэг шүү.Энэ нэвтрүүлэгт дайсан байгаа
2016/04/27 103.17.108.42
Zzzzzzz
Hamt olnii hudulmur shuu ,gantsaaraa sereglenteed uuriinhuu ner deer erh avchihsan bnaa kkk
2016/04/27 103.17.108.42
Zzzzzzz
Hamt olnii hudulmur shuu ,gantsaaraa sereglenteed uuriinhuu ner deer erh avchihsan bnaa kkk
2016/04/27 103.17.108.42
Zzzzzzz
Hamt olnii hudulmur shuu ,gantsaaraa sereglenteed uuriinhuu ner deer erh avchihsan bnaa kkk
2016/04/27 103.17.108.42
Zzzzzzz
Hamt olnii hudulmur shuu ,gantsaaraa sereglenteed uuriinhuu ner deer erh avchihsan bnaa kkk
2016/04/27 103.17.108.42
Zzzzzzz
Hamt olnii hudulmur shuu ,gantsaaraa sereglenteed uuriinhuu ner deer erh avchihsan bnaa kkk
2016/04/27 103.17.108.42
Chaavaasdaa uursduu nevtruuleg zohiogood hii. Naad busguinhee haana ni ch ta har hurehgui eee
2016/04/27 103.17.108.42
Bud
MAN iin udirdah zovloliin gishuun Anujin shivshig boljee.Yaj iim humuus MAN iin udirdah zovlold songogddog bainaa. Ichij uhmeer yum. Budtai yarilzsan tuhai bichleg ne oi gutaasan shuu
2016/04/27 103.17.108.42
Зочин
нэр гэдэг чинь бренд шдээ, гэхдээ нэрийг нь өөрчлөөд Монгол туургатны 101 эрхэм гэж болохгүй санаа хуулбарласан гэж үзнэ. тэгэхээр шал өөр нэр өгч болно.
2016/04/27 103.17.108.42
kkkk
Neree eercsleed ulam saihan nebtruuleg hiij csadnaa ta nar.Harin Anuujin denduu bogino bodoltoigoosoo bolood eeriigee hen be gedgee zarlasand tuiliin haramsaltai, men nebtruuleg sanaa niilsen olon hunii hucseer, televiziin erh abah subag ene ter geed l o
2016/04/27 103.17.108.42
Ter neriig ni uguud zailuul. Iluu ihiig hero hiine. Panujing hench ashiglagui harin TEDniig ashiglasan. Naanaa nalj suuchihaad tsaanaa iim l yum hiij umchirhuj yavdag huuhendee. Anujin gantsara nevtruuleg hiij tsatslaa YU! Busdiin hudulmur... Arai ch dee
2016/04/27 103.17.108.42
Tenegt
Well, Herogiinhnii zuv!
2016/04/27 103.17.108.42
олон хүний хамтын хөдөлмөр юм бишүү, ганц хүний өмч биш байхааа, нэрийг нь өмчилсөн юм бишүү
2016/04/27 103.17.108.42
баатар
баатар онигоо болжээ
2016/04/27 103.17.108.42
баатар
баатар онигоо болжээ
2016/04/27 103.17.108.42
баатар
баатар онигоо болжээ
2016/04/27 103.17.108.42