Улаанбурхан өвчний байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Шадар сайд, Эрүүл мэнд спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна. Энэ оны дөрөвдүгээр сарын 25-ны байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний нийт 17357 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 4 дүгээр сарын 15-21-ний долоо хоногт 1366 сэжигтэй тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 30 орчим хувиар буурчээ. Гэсэн орон нутагт энэ өвчлөл буурахгүй байгаа аж. Тодруулбал, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Орхон, Дархан-Уул аймагт тархалт өндөр байна. 0-8 сартай болон 15-29 насны хүүхэд, залуучуудын дунд өвчлөл өндөр хэвээр байгаа гэнэ. Харин өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Халдварт өвчин судлалын үндэсний төвд нийт 2208 өвчтөн хандсаны 77 хувь нь улаанбурхан өвчний шинж илэрсэн бөгөөд 18 хувь нь хэвтэн эмчлүүлжээ. Үүнээс 0-9 сартай 21 хүүхэд Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчүүлж байна. Цэргийн госпитал, ЭХЭМҮТ, Нэгдүгээр төв эмнэлгээс амьсгалын 3 аппаратыг ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт шилжүүлэн ажиллуулж байна. Мөн түүнчлэн ХӨСҮТ-д анагаахын оюутнуудыг дайчлан жижүүрт хонон ажлуулж байгаа юм. Улмаар ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 70 гаруй хүүхэд эндсэн гэдгийг мэдэгдсэн байна. Түүнээс гадна Нийслэлийн 19 дүгээр сургуулийн нэг ангийн хүүхэд гэхэд бүгдээрээ улаанбурханаар өвчилсөн гэдгийг Сэхээн амьдруулах тасаг руу шилжүүлсэн байгаа гэдгийг ч эх сурвалж мэдээлжээ.
Нэг ангийн бүх хүүхэд улаанбурханаар өвчилжээ
2016-04-27 08:49:00