Жүжигчин Б.Амарсайханы тоглосон “Би юу хийчихэв ээ” гэх АН-ыг буруутгаж, сонголтондоо харамсаж буй талаарх бичлэг цахим сүлжээнд цацагдаж нэлээд шуугиан дэгдээгээд байгаа билээ. Энэ даруйд тус бичлэгийг “Хэро энтертайнмент”-д УИХ-ын гишүүн Х.Баттулга захиалж хийлгэсэн гэх хардлага ч олны дунд төрсөн. Тэгвэл “Херо энтертайнмент”-ийн графикч Ц.Мөнх-Очир “Амараагийн бичлэгийг МАН-ын захиалгаар манай студи хийсэн. Энэ асуудалд Х.Баттулга гишүүнтэй ямар ч холбоогүй. Х.Баттулга гишүүн бол зүгээр л манай нэвтрүүлгийн хөтлөгч” гэсэн мэдээллийг өчигдөр өгсөн юм. Энэхүү мэдэгдэлтэй холбоотойгоор МАН-ын зүгээс “Херо энтертайнмент”-ийг шүүхэд өгч, дээрх захиалгыг өгөөгүй гэдгээ нотлуулахаар болсон байна. Тодруулбал, манай намаас тус студид захиалга өгч дээрх бичлэгийг хийлгээгүй. Ямар шалтгаанаар “Херо энтертайнмент”-ийнхан МАН-ын захиалгаар хийлгэсэн гэж мэдээлэл хийснийг гайхаж байна. Тиймээс энэ асуудлыг шүүхэд өгч шийдвэрлүүлэн, намын нэр хүндийг цэвэрлүүлэхээр болсон гэжээ.
МАН-ыхан “Херо”-г шүүхэд өгнө
2016-04-27 09:18:00