АСЕМ-ийн 11 дүгээр уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Улаанбаатар хотын 13 гудамжинд тохижилт хийж байна. Тохижилтын хүрээнд явган хүний зам, гэрэлтүүлэг, цахилгааны утас, худгийн таг, хайс хашлага зэрэг нийтийн эзэмшлийн эд хөрөнгөд засвар үйлчилгээ хийж байгаа аж. Дээрх 13 гудамжинд байрлаж буй хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд нийслэлээс хийж буй тохижилтын ажлыг дэмжин гадна фасадаа будан, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Гудамж төслөөс баталсан зургаар явган хүний болон дугуйн замын трассын дагуу байрлаж буй хайс хашлага татаж эхэлсэн байна.
Нийслэлийн 13 гудамжинд тохижилт хийж байна
2016-04-27 09:23:00