8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн хэмжээнд 690 гаруй тоологч ажиллаж байна

2016-04-27 09:40:00

Аж ахуй нэгж, байгууллагын энэ тооллогын эхлээд 26 хоног үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар тооллого нийслэлийн хэмжээнд 40 гаруй хувьтай байна.  Нийтдээ 96700 гаруй аж ахуй нэгжийг тоолохоос 40-өөд мянган аж ахуй нэгжийг тоолжээ. Манай улс 1991 оноос эхлэн аж ахуй нэгжүүдээ  таван жилд нэг удаа тоолдог болжээ. Ийнхүү тоолох нь Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжийн тоог гаргах ингэснээр улсын эдийн засгийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг тодорхойлох боломжтой болох юм. Одоогоор нийслэлийн хороо, дүүргүүдэд манай 690 гаруй тоологч ажиллаж байна. Эдгээр хүмүүс тухайн аж ахуй нэгжийн хаягаар очин уулзаж маягт бөглүүлж тооллого хийж байгаа юм. Мөн тухайн аж ахуй нэгжийн ажилтнууд харъяа газруудад хандан очиж бүртгүүлэх боломжтой. Татвар төлөгчийн дугаараар онлайнаар бүртгүүлэх ч боломж бий. Түүнээс гадна Улсын бүртгэл статистикийн ерөнхий  газрын хуулийн этгээдийн  бүртгэлийн байранд очиж тооллогод хамрагдаж болох юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл