8o
Улаанбаатар хот
mobile menu

Сонгуулийн бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ

2016-04-27 09:51:00

СЕХ-ны удирдлага Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүдтэй өчигдөр цахим хурал хийлээ. Энэ үеэр сонгуулийн хуулийн хэрэгжилтийн явц байдал, сонгуулийн бэлтгэл ажил, зохион байгуулалттай холбоотой асуудлаар мэдээлэл хийж, тулгамдаж буй асуудлын талаар харилцан ярилцсан юм. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодод ажиллагсад юуны өмнө сонгуулийн хууль тогтоомжийг сайн судлах, хууль хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан журам, заавар, загвар, маягт, сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь болон СЕХ-оос албан  бичгээр өгсөн ажлын зөвлөмж, чиглэлийг  чанд мөрдөх, тэдгээрийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг зөвлөсөн байна. Мөн аймаг, нийслэлийн сонгуулийн хороод хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөө, чиглэлийг нарийвчлан гаргах, зарим аймаг мандатын тоогоо тогтоогоогүй байгаад анхаарах, сум, дүүргийн сонгуулийн хороодод ажиллагсдад зориулан сургалт зохион байгуулах, сонгогчдын нэрийн жагсаалтыг хүргүүлэх, иргэдийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой  мэдээллийг шалгах, хүргүүлэх зэрэгт анхаарч ажиллахыг СЕХ-оос анхааруулсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment