8o
Улаанбаатар хот
mobile menu

Золгүй байдлаар долоон хүн нас баржээ

2016-04-27 10:12:00

Энэ сарын 26-27-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас, гэмт хэргийн 184, зөрчлийн 1283, согтуугийн 436, зам тээврийн ослын 286, мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 70 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 31 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар долоо хүн нас барж, хулгайлах гэмт хэрэг 40, халаасны хулгайн гэмт хэрэг гурав, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг нэг, танхайрах гэмт хэрэг гурав, залилан мэхлэх гэмт хэрэг нэг, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх гэмт хэрэг нэг, зам тээврийн хэрэг ес, осол 5 гарч 10 хүн гэмтсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл