Төв аймгийн цагдан хорих ангиас Цагдан хорих 461 дүгээр анги рүү шилжүүлээд байсан С.Зориг агсны гэргий Б.Булганы бие муудаж тус хохирхын эмнэлэгт хэвтжээ. Түүний биеийн байдал тааруу байгаа тул шаардлагатай гэсэн эмчилгээг хийлгэх ёстой гэж мэргэжлийн эмч нар үзсэн байна. Одоогийн байдлаар нарийн шинжилгээ өгч байгаа гэнэ. Мөн өмгөөлөгчийнх нь гаргасан хүсэлтийн дагуу Б.Булганыг ойрын хугацаанд эмнэлгийн байгууллагад шинжилгээ хийлгэх ажлыг аймгийн Шийдвэр гүйцэтгэх алба зохион байгуулж байгаа аж.
Б.Булганы бие муудаж, нарийн шинжилгээ хийлгэж эхэлжээ
2016-04-27 10:33:00