ЦЕГ-ын даргын тушаалаар Эрүүгийн цагдаагийн газарт бүтцийн өөрчлөлт хийсэн байна. Тухайлбал, Эрүүгийн цагдаагийн газрын бүрэлдэхүүнд байсан Эрэн сурвалжлах хэлтсийг Мөрдөн байцаах газарт шилжүүлсэн бөгөөд тус газарт цагдаагийн дал гаруй ажилтныг шилжүүлэн томилжээ. Мөн Гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Б.Даваажавыг Мөрдөн байцаах газрын дэд даргын үүрэгт ажилд томилж, тус газрын дарга, хурандаа Э.Идэрцогтыг ЦЕГ-ын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн ахлах байцаагч болгож, Баянгол дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн даргаар ажиллаж байсан, хурандаа Ж.Эрдэнэболдын нийслэлийн цагдаагийн газрын дэд даргаар томилон оронд нь СБД-ийн Цагдаагийн 2-р хэлтсийн дарга, хурандаа Д.Манлайбаатарыг томилжээ.
ЦЕГ-ын даргын тушаалаар бүтцийн өөрчлөлт хийжээ
2016-04-27 10:53:00