Нохойд уруулсны улмаас бага насын хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг саяхан гарч байсан билээ. Тэгвэл өчигдөр 18:00 цагийн үед 14 настай Ж гэх охин гэрийн тэжээвэр нохойд хазуулсан хэрэг дахин гарсан байна. 14 настай охин Ж-г гудамжинд явж байх үед Буянт-Ухаагийн ... тоотод суух иргэн 43 настай эрэгтэй У-гийн тэжээвэр нохой зүүн хөлийн шилбээс нь хазаж гэмтээсэн байна. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж байгаа аж.
14 настай охин нохойд хазуулжээ
2016-04-27 11:04:00