Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт оршуулга хийхийг зөвшөөрсөн долоон оршуулгын газрын жагсаалт, байршил хэмжээг баталлаа. Энэхүү шийдвэрийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар баталсан байна. Тодруулбал, Нарангийн энгэрийн оршуулгын газар, Нарангийн энгэр дэх Мусалман шашинтны оршуулгын газар, Мааньтын буюу Өлзийтийн оршуулгын газар, Алтан-Өлгийн оршуулгын газар баруун турууны шарил чандарлах төв, Гачууртын шарил чандарлах төв, 61-ийн гармын дурсгалын цэцэрлэгт хүрээлэн зэрэг байгууллагуудад зөвшөөрөл олгосон байна.
Оршуулга тавих 7 газрыг нэрлэв
2016-04-27 11:12:00