-11o
Улаанбаатар хот
mobile menu

Нэг тэрбум ам.долларын зээлийг батлалаа

2015-11-26 13:03:00

Засгийн газраас 11 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт Импорт банк хооронд байгуулах нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцэж гишүүдийн 84 хувийн саналаар баталлаа. 

Зээлийн нөхцлийн хувьд жилийн 2 хувийн хүүтэй, нийт 20 жилийн хугацаанд эргэн төлөхөөс эхний 7 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд хэрэгжүүлэх төсөл тус бүрийн 85 хувийг тус зээлийн хөрөнгөөс санхүүжүүлэх аж.

БНХАУ-ын Засгийн газраас олгох энэхүү экспортын зээлийн хөрөнгөөр

  • Эгийн голын усан цахилгаан станцыг барих, 
  • Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртлэх 20.9 км замын өргөтгөл, шинэчлэл хийх,
  • Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих, 
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг шинэчлэх,
  • Мах боловсруулах 12 үйлдвэр барих,
  • Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг төслүүдийг хэрэгжүүлэх юм байна.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх оновчтой аргыг та юу гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 246