Замын Цагдаагийн баруун урд уулзвараас Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх хэсгийн хөдөлгөөнийг энэ сарын 29-ний 00:00 цагаас тавдугаар сарын 1-ний 23:00 цагийн хооронд, Замын Цагдаагийн баруун урд уулзварыг 29-ний 22:00 цагаас энэ сарын 30-ны 10:00 цагийн хооронд тус тус хэсэгчлэн хаахаар болжээ.Энэхүү хязгаарлалттай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний нийт дөрвөн чиглэл буюу Ч:10 "Ганц худаг-Сансар-Баянмонгол хороолол-Мишээл экспо", Ч:28 "Сэлх-7 буудал-Ард кино театр-Ривер гарден хороолол", Ч:32 "Улиастай-Баянмонгол хороолол-ТЭЦ3", Ч:44 "Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв" чиглэлүүдэд өөрчлөлт ороод байна. Дээрх чиглэлд нийт 39 том оврын автобус Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замаар үйлчилилж байгаа аж.
Дөрвөн чиглэлийн 39 автобус Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замаар үйлчилнэ
2016-04-27 11:43:00