8o
Улаанбаатар хот
mobile menu

Шатахууны 51 хоногийн нөөцтэй  байна

2016-04-27 14:17:00

Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 51 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа аж. Үүнээс өнөөдрийн байдлаар А-80 автобензин 53, Аи-92 автобензин 62, дизелийн түлш 52, ТС-1 37 хоногийн нөөцтэй байна. Шатахууны нөөц хэвийн байгаагийн зэрэгцээ үнэ нь ч тодорхой хэмжээгээр буурсан аж.Энэ сарын эхээр “Монсуль” ХХК, “Петрожамп” ХХК, “Тэс петролиум” зэрэг компаниуд шатахууны үнээг 80-120 төгрөгөөр бууруулсан. Мөн саяхнаас “Петровис”, “Шунхлай”, “Сод монгол” компаниуд орон нутагт шатахууны жижиглэнгийн үнийг 10-250 төгрөгөөр буулгасан байна. Тус компаниуд баруун бүсэд 150-250, хангайн бүсэд 30-160, төвийн бүсэд 10-50 төгрөгөөр шатахууны үнээ буулгаад боломжтой юм байна.  

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment