8o
Улаанбаатар хот
mobile menu

 Малын цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийжээ

2016-04-27 15:28:00

Нийслэлийн Онцгой комиссын Хүн, мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх ажлын хэсэг Багануур, Налайх, Багахангай дүүргүүдийн нутаг дэвсгэрт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалтын ажлыг зохион байгуулжээ.  Улсын хэмжээнд малын гоц халдварт хонь, ямааны цэцэг өвчин Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Асгат, Сүхбаатар, Мөнххаан, Түмэнцогт, Баяндэлгэр, Халзан, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Дорнод аймгийн Баянтүмэн, Дорноговь аймгийн Замын-Үүд, Эрдэнэ,  Айраг,  Сайхандулаан, Төв аймгийн  Мөнгөнморьт, Баяндэлгэр, Эрдэнэ сум зэрэг таван аймгийн 24 суманд гарсан байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар  “Малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай”  тушаал гаргаж  85,032,911 сая төгрөгийг зарцуулан Багануур, Багахангай, Налайх, Сонгинохайрхан дүүргийн авто тээврийн шалган бүртгэх  товчоодод  24 цагаар ариутгал халдваргүйжүүлэлтийн байнгын пост ажиллуулаад байгаа аж. Мөн нийслэлийн Засаг  26,533,000 сая төгрөгийг шийдвэрлүүлэн  найман дүүрэгт хаваржиж буй малчин өрхийн нийт 159171 хонь, шинээр төллөсөн 4832 хурганд цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулах ажлыг зохион байгуулжээ. Ийнхүү мэргэжлийн байгууллагууд хамтран малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулснаар нийслэлд одоогоор  дээрх өвчний нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment