Халхгол сумын харьяат гурван иргэн, Баянтүмэн сумын нэг иргэн амиа алджээ. Тодруулбал энэ сарын 24-ний өдөр Буйр нууранд загас агнаж явсан дөрвөн иргэн осолдсон байна. Амиа алдсан иргэд 23-25 насны залуус байжээ. Одоогоор тус аймгийн ОБГ-ын ажилтнууд нуурын орчим эрэн хайх ажиллагаа явуулж одоогоор нэгнийх нь цогцсыг олоод байгаа аж. Нуурын мөс гүйцэд хайлаагүйгээс ус хүйтэн, харанхуй, хүчтэй салхитай, мөсний хөдөлгөөн их байгаа нь эрж хайх ажиллагаанд хүндрэл учирч, эрсдэл өндөр байгаа талаар аймгийн ОБГ-аас мэдээлсэн байна.
Буйр нууранд 23-25 насны залуус амиа алджээ
2016-04-27 15:47:00