Авлигатай тэмцэх газраас Батлах хамгаалахын сайд Ц.Цолмонгийн зөвлөхийг саатуулжээ. Тодруулбал, Батлан хамгаалах яамны сайдын нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Ж.Алтансүхийг тус яамнаас зарласан тендерээс хээл хахууль авсныг үйлдэл дээр нь илрүүлсэн гэх мэдээлэл байна. Ж.Алтансүхийг дээрх хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасны дагуу сэжигтнээр тооцон, цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.
БХЯ-ны сайд Ц.Цолмонгийн зөвлөхийг саатууллаа
2016-04-28 07:56:00