8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Энхсайхан: Нохой устгалын ажилд жилдээ 800 сая төгрөг зарцуулдаг

2016-04-28 08:20:00

Сүүлийн үед бага насны хүүхэд нохойд хазуулах тохиолдол цөөнгүй гарч байна. Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сарын 16-нд дөрвөн настай бяцхан хүү нохойд хазуулсаны  улмаас шархаа даалгүй амь  алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл энэ сарын 26-ны 18.00 цагийн үед 14 настай Ж гэх охин гэрийн тэжээвэр нохойд хазуулсан хэрэг гарлаа.  14 настай охин Ж-г гудамжинд явж байх үед Буянт-Ухаагийн ... тоотод суух иргэн 43 настай эрэгтэй У-гийн тэжээвэр нохой зүүн хөлийн шилбээс нь хазаж гэмтээсэн байна. Энэ хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж байгаа аж.

Золбин нохой, муурыг багасгах, хүн амд үзүүлэх элдэв нөлөөллийг бууруулах зорилгоор Нийслэлийн хэмжээнд нохой, муур устгалын ажлыг жил бүр явуулдаг. Нийслэлийн  есөн дүүргийн Засаг даргын тамгын газар  золбин нохой, муур устгах ажлыг 2014 оны 04 дүгээр сараас хариуцан ажиллаж байгаа бөгөөд 2015 оны 8 дугаар сараас эхлэн устгалын ажлыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ давхар зохион байгуулж байгаа юм байна.

Нохой устгалын талаар НИТХ-ын төлөөлөгч “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ гүйцэтгэх захирал Д.Энхсайханаас дараах асуултанд хариулт авлаа.

- Нийслэлд байгаа золбон нохойг танай байгууллага хариуцаж, устгалын ажлыг явуулдаг. Нохой устгал хийгдэж байгаа юу?

-Нохой устгалын ажил өнгөрсөн нэг, хоёрдугаар сард сум байхгүй болсон учраас хэсэг тасарсан. Одоо бол устгалын ажил хэвийн үргэлжилээд явагдаж байна. Нохой устгах ажлын хөлс нь 7500 төгрөг байгаа. Энэ мөнгийг нэмэгдүүлэх асуудлыг удирдлагын зөвлөлд танилцуулчихаад Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчээр оруулах асуудал яригдаж байгаа. Гэхдээ энэ асуудал  хараахан шийдэгдээгүй байна.

- Жилд нохой устгалын ажилд хичнээн төгрөг төсөвлөдөг вэ?

Нохой устгалын ажилд жилдээ 800 сая гаруй төгрөг төсөвлөдөг. Үүнийг Нийслэлийн зургаан дүүрэг болон Нийтийн үйчилгээний Улаанбаатар нэгтгэл, хоёр оператор компани хамтарч устгалын ажил явуулдаг.

- Одоо устгалын ажил хэдэн хувьтай явагдаж байна вэ?

-Одоо өдөрт дунджаар 500-600 нохойг устгаж байна. Мөн иргэдээс золбин нохойн талаар дуудлага ирэх харьцангуй гайгүй болсон. Ер нь иргэд нохойгоо  Малын эмнэлэгийн газар дээр очиж  тарилага туулга зэргийг хийлгэх ёстой. Мөн хошуувч, хүзүүвч зүүлгэх журам байгаа. Энэхүү журмаа хэрэгжүүлж ажиллах ёстой юм. Гэтэл иргэд энэ журмыг хэрэгжүүлэхгүй байна. Хэрэв энэ журмаа нарийн мөрдөөд явбал бага насны хүүхэд болон том хүмүүс нохойнд хазуулахгүй байх боломжтой.

-Нохой устгалын ажил тогтмол явагддаг юм уу. Эсвэл улирлын чанартай хийгдэх үү?

-Ер нь бол тогтмол хийгддэг. Өнгөрсөн жилүүд 80-90 мянган нохой устгаж байсан. Харин энэ жилийн хувьд 120-130 мянган нохой устгах зорилт тавиад ажиллаж байна.

-Нохой устгалын ажлыг ямар хүмүүс хийдэг вэ. Танай компаний ажилчид хийдэг юм уу. Эсвэл иргэд гэрээгээр хийдэг юм уу?

-Манай нэгтгэлтэй гэрээтэй 11 анчин байдаг. Эдгээр анчид устгалын ажлыг хийдэг юм.

-Гэрээгээр нохой устгалын ажлыг хийж байгаа анчид өдөрт хэдэн нохой устгах ёстой вэ. Нарийн тоо заасан байдаг уу?

- Устгал хийсэн тоогоор мөнгөө авдаг юм. Нарийн тоо заадаггүй. Өдөрт янз бүр байдаг юм.

-Өдөрт нэг хүн дундажаар хичнээн нохой устгаж байна вэ?

-Ер нь бол янз бүр байдаг.

-Нийслэлийн хэмжээнд хичнээн золбин нохой байна вэ. Тоон судалгаа байгаа юу?

-Одоогоор нарийн тоо судалгаа байхгүй байгаа.

Э.Гүнчин-Иш: Энэ сарын байдлаар нохойд хазуулсан тохиолдол 51 бүртгэгдсэн

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах  хэлтсийн  ахлах мэргэжилтэн Э.Гүнчин-Ишээс дараах зүйлийг тодрууллаа.

-Сүүлийн үед бага насны хүүхдүүд нохойд их хазуулж байна. Танайд нохойд хазууллаа гэсэн дуудлага хэр ирж байна вэ?

-Сүүлийн үед хүний эзэмшлийн  биш золбин ноход их байна гэсэн гомдол иргэдээс нэлээд их ирдэг. Энэ сарын байдлаар нохойд хазуулсан тохиолдол 51 бүртгэгдсэн. Эдгээрийг дүүргээр аваад үзвэл, Багануур, Налайх дүүрэгт хоёр, Баянгол дүүрэгт гурав, Баянзүрх дүүрэгт тав, Сонгинохайрхан дүүрэгт 18, Сүхбаатар дүүрэгт 9, Хан-Уул дүүрэгт 7, Чингэлтэй дүүрэгт тав гарсан байгаа. Ер нь нохойд хазуулж, уруулах гэмт хэрэг гэр хорооллоор их гарч байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 6.6 хувиар өссөн үзүүлэлтэй байгаа.

Нийслэлийн иргэдийн хурлын тогтоолын дагуу нохой устгалын ажлыг дүүрэг хороодын засаг дарга, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл хийж байгаа. Иргэд тухайн харьяа хороондоо мэдээллийг өгөх ёстой. Энэ мэдээлэл дутмагаас болж нохой устгалын ажлыг хийж байгаа хүмүүс хаана очиж хийхээ мэдэхгүй байна. Нохой их сонин совинтой амьтан. Нэг газар устгалын ажил хийгдэхээр нөгөө газар руу дайжчихдаг асуудал байгаа.

-Тэжээвэр  нохой хүн хазаж, урсан тохиолдол хуулиар ямар хариуцлага хүлээдэг вэ?

-Эрүүгийн хуулийн 201 дүгээр зүйл дээр Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах. 201.1 Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодийг хөнгөн буюу хүндэвтэр гэмтээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг  таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаар хорих ял шийтгэнэ.Мөн 201.2 Хэргийн улмаас хүний амь нас хохирсон бусад хүнд хор уршиг учирсан бол гурваас дээш зургаан сар хүртэлх хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаар хорих ял шийтгэнэ. Иймээс иргэд нохой нь хүн урвал хуулийн дагуу хариуцлага хүлээнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн нохойгоо өдрийн цагаар тогтмол уях хэрэгтэй юм.

Өнгөрсөн 2015 онд нийтдээ 2943 хүн нохой, мууранд хазуулж  гэмтжээ

Энэ оны нэгдүгээр сараас гуравдугаар сарын байдлаар Гэмтэлийн эмнэлэгт гэмтэж бэртсэн 12704 хүн иржээ. Үүнээс 370 орчим нохойд хазуулж гэмтсэн  байна.Тухайлбал,  Энэ оны нэгдүгээр сарын байдлаар 140 хүн нохойнд хазуулсан. Үүнээс 0-4 насны хүүхэд гурав, 5-9 насны хүүхэд долоо, 10-19 насны хүүхэд 25,  20-29 насны том хүн 24 байна. Харин хоёрдугаар сарын байдлаар нийтдээ 182 хүн нохойд хазуулсан. Үүнээс 0-4 хүүхэд  найм, 5-9 насны хүүхэд 19, 10-19 насны хүүхэд 33, 20-29 насны хүн 31 байхад гуравдугаар сарын нэгний байдлаар 48 хүн хазуулсан байна. Үүнээс 5-9 насны хүүхэд найм, 10-19 насны хүүхэд арав, 20-29 насны хүүхэд зургаа байгаа аж. Харин өнгөрсөн 2015 онд нийтдээ 2943 хүн нохой мууранд хазуулж  гэмтжээ. Эдгээр нохойд хазуулсан хүний 92.7 хувь нь гудамж талбай буюу хашааны гадна явж байсан нохойд хазуулсан байна.Нийслэл золбин нохойноос салгах, эзэнтэй нохдыг уяуулдаг болгох ажил олон жил яригдаж, байгаа хэдийч төдийлөн ажил хэрэг болохгүй байна.

Н.Алт

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Gol ni ustgahgui bna shuu dee
2016/04/29 103.17.108.42
Ustgaagui bolood l iim bgm bishu
2016/04/28 103.17.108.42
zochin
mungu tsavchilt bn nohoi ulam l ih bolson bga sh te
2016/04/28 103.17.108.42
bitgii shaagaad bgaarai. muu lalar.
2016/04/28 103.17.108.42
ynjaa
Noxoi ustgald iim ix mungu zartsuulax gej
2016/04/28 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment